Home Ухаарахуй Энэ ертөнцөд жаргал юу буй Тэр бүхэн бусдыг жаргаах сэтгэлээс төрюү Энэ ертөнцөд зовлон юу буй Тэр бүгд өөрийгөө жаргаах сэтгэлээс л уршигдюу

Энэ ертөнцөд жаргал юу буй Тэр бүхэн бусдыг жаргаах сэтгэлээс төрюү Энэ ертөнцөд зовлон юу буй Тэр бүгд өөрийгөө жаргаах сэтгэлээс л уршигдюу

by Aurora

Буддын сургаальт мэргэн үгсийн цоморлогоос уншигч та бүхэндээ  хүргэж байна.

Аливаа хилэнц бүгдийг эс үйлдэн Алин буяныг хотол чуулган болгоод Анхаарч өөрийн сэтгэлийг номхтговоос
Авралт тэр нь Бурханы шашин мөн / Будда/

 

Огторгуй сацуу тэрсүүд амьтан Огоот тэдгээрийг дийлж яахан барах Орь гагц уурын сэтгэлээ дарваас Олиггүй дайсан бүхнээ дарсантай адил Энэ дэлхийг ширээр бүрсүү хэмээвээс Энэ тэнцэх шир хаанаас олдох Эрхбиш гутлынхаа улыг л ширлэчихбэл Энэгүй дэлхийг ширлэсэнтэй адил болох бус уу / Шантидэва /

Жигүүр хэрэг үгүй шувуу нэг ч үгүй Эв хэрэг үгүй хүн нэг ч үгүй Монголчууд ихэд ч эв хэрэгтэй
Багад ч эв хэрэгтэй гэдэг. / Д. Данзанравжаа / Ахуй ертөнцийн доройтол бүхэн Андуу мунхгийн уршиг тул Аливаа юмсын уялдааг таниснаар л Аюул бүхнийг няцаан гэжээ. / Богд Зонхова/

 

Зовлон бүхнийг чимэг болговол ухааны онч тэр Дарамт бүхнийг чөлөө болговол оюуны цэц тэр Тотгор бүхнийг түшиг болговол сэтгэлийн хат тэр / Занба Жарай / Энэ ертөнцөд жаргал юу буй Тэр бүхэн бусдыг жаргаах сэтгэлээс төрюү Энэ ертөнцөд зовлон юу буй Тэр бүгд өөрийгөө жаргаах сэтгэлээс л уршигдюу /Шантидэва

Эх сурвалж: Буддын сургаальт мэргэн үгс

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!