Буддын сургаальт мэргэн үгсийн цоморлогоос та бүхэндээ хүргэж байна.
Ухааны сохор зуун жилийн амьдралаас Утгыг танисан нэг өдрийн амьдрал чухал / Бурхан багш Алин амьтныг баясуулваас бас тэгээд Алин амьтныг жаргуулваас л Бурхан баясму за Тэд л баясваас Бурхан бүхэн баясах хийгээд
Тэд л хорлогдвоос Бурхад хорлогдох болюу / Шантидэва /
Хэлэхгүй бол эцэг ч үл ухаарах тул илэрхий өгүүл Засахгүй бол хүү ч үгэнд үл орох тул тааруулан тэмц Суралцахгүй бол хэн ч үл ухаарах тул сайтар суралц Эс өгвөөс садан ч эргэхгүй тул жаахан өг. Үл ялих хүмүүний эрдэм нь аманд нь гарч байх Үнэнхүү мэргэн хүний эрдэм нь насанд далд явах Үлгэрлэвэл муу хог саг усны дээр хөвөх бөгөөд
Үнэт сайн чандман нь ёроолд нь живэх мэт / сажа бандида Гунгаажанцан/
Онц зовсоор байх амьтан ч ер үгүй Огт амар байх амьтан ч бас ер үгүй Орчлонд ер жаргал, зовлон хоёулаа Огоот зун, өвөл мэт ээлжилсээр байх / Шантидэвэ Хүний далдаас үүсгэх хорт санааг хүнээс нуувч Хөх агаар дахь бэлэг билэгтэний нүдэнд цахилгаан мэт мэдэгдмүй Хүний нууж шивэгнэсэн үгийг хүн сонсоход бэрх боловч
Хөх огторгуй дахь бурхан тэнгэрийн чихнээ аянга мэт сонсдмуй. /Жийдаан богдын намтраас/
Эх сурвалж: Буддын сургаальт мэргэн үгсийн цоморлиг