Шантидэва гэгээний сургаалаас уншигч та бүхэндээ хүргэж байна. Сэрэмжлэхүй: Бодь сэтгэл төрсөн тэр хормыг
Овоолсон хогон дундаас сохор гуйлгачин очир алмаз олохтой зүйрлэн хэлжээ.
Өнгөрсөнд харамсаж, ирээдүйгээс горьдож, энэ цаг үедээ сэтгэл ханамжгүй амьдардаг болохоор бид үнэхээр гуйлгачин юм.
Гэтэл очир алмаз олвол ямархан ховор завшаан билээ. Олсондоо баярлаж, алдахаас сэрэмжлэн нандигнах учиртай. Бясалгал хийдэггүй хүнд сонор сэрэмж хэрэггүй Учир нь түүнд алдах юм байхгүй. Харин бясалгагч хүний өвөрт нандин эрдэнэ бий болохоор Агшин бүр сэрэмжлэх ёстой. Эрдэнэ үнэтэй тусмаа алдахад хайран Оргил өндөр тусмаа очиход хатуу.
Энэ бие минь илбийн цогцос билээ. Өвдсөн ч би жаргалтай. Өмнө хураасан муу үйлийн үр шавхарч цэвэршинэ. Өвчингүй бол мөн л жаргалтай. Бие, сэтгэл омголон бол үйлс бүтээл өрнүүн. Эд мөнгөгүй бол би жаргалтай. Гадна дотнын шунал хомголзолоос ч ангид чөлөөтэй амьдрах болно.
Эд мөнгөтэй бол би жаргалтай. Өглөгийн үр тариалж өнийн хүнсээ базаана. Үхэл ирсэн ч би жаргалтай. Энэ их гэгээн ухаанаа өвөрлөн явахад бодь мөрийн урсгал хаанаас тасархав. Өнө удаан насалсан ч би жаргалтай. Ариун бясалгал минь улам цэцэглэж анхимлам үнэрээ түгээх болно .
Эх сурвалж: Дондүвлин Хийд