Home » Амжилттай харилцааны нууц: Хэрвээ хосууд эгоист буюу аминч үзэлтэй байх аваас харилцаа хэзээ ч амжилттай байж чадахгүй.

Амжилттай харилцааны нууц: Хэрвээ хосууд эгоист буюу аминч үзэлтэй байх аваас харилцаа хэзээ ч амжилттай байж чадахгүй.

by Aurora

“Ашиглах, хэрэглэх хүслээс илүүтэй өгөх чадвар ба хүсэлтэй болж, өөрийгөө золиослож чаддаг болсон зүрхэнд хайр ирдэг. ”
“Амжилттай хувийн харилцааны нууцуудын нэг бол хүмүүс өөрсдийн харилцаанд хэдийчинээ өөрийгөө өгч, зориулж золиослож чадаж буйгаар илэрдэг.

Золиослох чадвар гэдэг нь гудамжинд бүсгүй хүнийг хамгаалах төдий биш юм(энэ бол хамгийн энгийн нь). Өчүүхэн зүйл дээр ч өөрийгөө золиослож чаддаг байх хэрэгтэй. Ядарсан үедээ гомдоллож гонгиноод байдаггүй, хамт явж байгаад нөгөө хүн тань хооллосон эсэхийг асуух, санаа тавих, мөн хариу юу ч хүлээлгүйгээр ойр дотныхондоо санаа тавих гэх мэт.

Хэрвээ хосууд эгоист буюу аминч үзэлтэй байх аваас харилцаа хэзээ ч амжилттай байж чадахгүй. Хосууд, түншүүд хэдийчинээ өөрийгөө золиослоход бэлэн байна, төдийчинээ тэд аз жаргалтай байх болно. Эхэндээ, ялангуяа аминч үзэл бүхий хүмүүсийн хувьд энэ нь нилээд хүнд байх боломжтой.

Гэвч дараа нь эсрэгээр хосууд, хамтрагч нар нэг нэгэндээ үйлчлэхийг хүсч, нэг нэгнийгээ аз жаргалтай болгох гэж оролдож эхлэх үед гэр бүлийн,хувийн амьдрал нь асар их аз жаргалын эх үндэс болох болно. Гэр бүл амглан бол үр хүүхэд амгалан.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Ведийн зурхайч, сэтгэл зүйч Рами Блектийн “Хувийн амьдралдаа хэрхэн аз жаргалтай болох вэ?” номоос

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!