Home » Нойроор юуг ч битгийн худалдаж ав. Нойр бол алмаз эрдэнэ, алт мөнгөнөөс ч үнэт зүйл юм.

Нойроор юуг ч битгийн худалдаж ав. Нойр бол алмаз эрдэнэ, алт мөнгөнөөс ч үнэт зүйл юм.

by Aurora

 

Нойроор юуг ч битгийн худалдаж ав. Нойр бол алмаз эрдэнэ, алт мөнгөнөөс ч үнэт зүйл юм. Гэтэл орчин үед хүн төрөлхтөн энэхүү гайхамшигт байгалийн анагаагчийг буруу ашиглаж байгаад олон эрдэмтэд сэтгэл зовниж байна.

“Мөнгө олохын тулд нойроо битгий худалд, хэл сурахын тулд нойрыг битгий худалд. Чиний нойр англи хэлнээс илүү чухал. Тийм учраас нойроор юуг ч битгий худалд” гэж сэтгэл заслын эмч зөвлөж байна. Тиймээс нойргүйдэлд орохгүйн тулд амьдралын хэв маягаа өөрчил!

Унтахаасаа 1 цагийн өмнө утас, телевизор гэх зэрэг цэнхэр туяа ялгаруулдаг зүйлсийг хэрэглэхгүй байх буюу унтраах. Унтахаасаа өмнө сэтгэлд гүн хүрэхээр мэдээ мэдээлэл үзэж, сонсохгүй байх. Унтахаасаа өмнө хэтрүүлэн идэхгүй байх. Оройдоо согтууруулах ундаа, кофе цайг хэтрүүлэхгүй байх зэрэг энгийн хэв маягийг амьдралдаа хэрэгжүүлж, хэвшил болгох хэрэгтэй.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж:  Мөнхтуяа

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!