Home » Мөнхийн залуу байхад тань 3 ширхэг улаан чавга тусална. Улаан чавга нь хүний дархлааг сайжруулж, зүрхний үйл ажиллагааг дэмжихээс гадна залуужуулах эрүүлжүүлэх онцгой чадвартай. Улаан чавгыг өдөр тутамдаа хэрхэн хэрэглэх вэ?

Мөнхийн залуу байхад тань 3 ширхэг улаан чавга тусална. Улаан чавга нь хүний дархлааг сайжруулж, зүрхний үйл ажиллагааг дэмжихээс гадна залуужуулах эрүүлжүүлэх онцгой чадвартай. Улаан чавгыг өдөр тутамдаа хэрхэн хэрэглэх вэ?

by Aurora

Улаан чавга бол байгалийн гаралтай аспирин юм. Улаан чавганы ач тус. Улаан чавга бол ургамлын идэвхит бодис элбэгтэй жимс төдийгүй хүний дархлааг нэмэгдүүлж, зүрхний ажиллагааг сайжруулдаг, эрүүл мэндэд нэн тустай хүнсний бүтээгдэхүүн.

Улаан чавга нь хүний дархлааг сайжруулж, зүрхний үйл ажиллагааг дэмжихээс гадна залуужуулах эрүүлжүүлэх онцгой чадвартай эмийн ховор төрлийн ургамал учраас хүнс хоолондоо байнга хэрэглэж байвал элдэв эмгэгт өртөхгүй байх боломжтой. Буцалсан халуун бүлээн усанд хандалж дэвтээгээд уухаас гадна шөлтэй хоол, цайндаа 2-3 ширхэгийг хийж буцалгаж хэрэглэнэ.

Цус төлжүүлнэ. Эмэгтэйчүүдийн 20%, төрсний дараах 50% нь төмрийн дутагдлаас үүссэн цус багадалттай байдаг. Улаан чавга төмрийн агууламж өндөртэй цусны эргэлт сайжруулна. Ходоод гэдэсний хямралд сайн. Ходоодны ажилгааг сайжруулах, гэдэсний үрэвсэл хямралтай хүмүүст сайн.

Витамин С ба Р. Витамин Сгийн агууламжаар хамгийн өндөрт тооцогддог Кивинээс 3-4 дахин их, Мандаринаас 7-10 дахин, алимнаас 75 дахин их С амин дэм агуулдаг. Нимбэгнээс 10 дахин их Р аминдэм агуулдаг.  Арьс гэрэлтүүлэгч.
Хятадад чавга үргэлж идвэл залуугаараа байна гэлцдэг.

Урт хугацаагаар компьютер гар утас хэрэглэхэд арьсанд асуудал үүсдэг гэдгийг эрдэмтэн судлаачид тогтоосон байдаг. Улаан чавган дах С, Р амин дэмүүд арьсны уян хатан чанарыг дээшлүүлэн толигор болгож гэрэлтэхэд чухал үүрэгтэй.

Ядаргаа тайлна. Сэтгэл санаа тогтворгүй болж нойргүйдэх, цэвэршилтийн үеийн хямрал зэрэгт сайн.
Уламжлалт анагаах ухаанд улаан чавгыг өргөн ашигладаг. Ясны сийрэгжилтээс сэргийлнэ. Улаан чавга кальци ихтэй байдаг тул ясанд сайн.

Тураана. Эслэг ихтэй. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжинэ. Бодисын солилцоог нэмэгдүүлнэ. Дархлаа тогтооно. Дэлүүний тунгалгийн булчирхайн үйл ажиллагааг дэмжиж, дархлаа тогтооно. Хөгшид хүүхдүүдэд маш тохиромжтой. Хавдраас урьдчилан сэргийлнэ. Улаан чавганд байдаг С амин дэм хавдраас сэргийлэх чухал ач тустай гэдгийг судлаачид тогтоожээ.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Мелухха уламжлалт эрчим засал

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!