Home » Сэрэмжлүүлэг: Гар утсыг буруу, замбараагүй хэрэглэснээр хүүхдийн ойлгож хүлээж авах чадвар, анхаарал төвлөрөл, зан харилцаа, нийгэмших, өөрийгөө илэрхийлэх үйл явц гар утас хэрэглэдэггүй эсвэл цагийн хязгаартай хэрэглэдэг хүүхдийнхтэй харьцуулахад маш доогуур байдаг.

Сэрэмжлүүлэг: Гар утсыг буруу, замбараагүй хэрэглэснээр хүүхдийн ойлгож хүлээж авах чадвар, анхаарал төвлөрөл, зан харилцаа, нийгэмших, өөрийгөө илэрхийлэх үйл явц гар утас хэрэглэдэггүй эсвэл цагийн хязгаартай хэрэглэдэг хүүхдийнхтэй харьцуулахад маш доогуур байдаг.

by Aurora

Багшаар төгсөөд 10 жил ажиллалаа. Сүүлийн үед нэг зүйл маш ихээр санаа зовоож байна. Ангид гар утаснаас хамааралтайгаар ямар нэг асуудалтай болж байгаа хүүхдүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна.

Гар утсыг буруу, замбараагүй хэрэглэснээр хүүхдийн ойлгож хүлээж авах чадвар, анхаарал төвлөрөл, зан харилцаа, нийгэмших, өөрийгөө илэрхийлэх үйл явц гар утас хэрэглэдэггүй эсвэл цагийн хязгаартай /маш бага цагаар/ хэрэглэдэг хүүхдийнхтэй харьцуулахад маш доогуур байдаг.

Огт утас үздэггүй хүүхэд утас үзээд эхлэнгүүт хичээл дээр анхаарал төвлөрүүлж чаддаггүй. Мэдээж дагаад ойлгох чадвар буурдаг. Хоцрогдол үүсдэг. Зан араншинд өөрчлөлт гарч эхэлдэг. Хүүхдийн нас бага байх тусам гар утасны хорт нөлөө илүү их.  Учир нь хүүхдийн тархины яс нь маш нимгэн байдаг тул том хүнийхээс илүү амархан долгионыг нэвтрүүлдэг гэсэн үг. /доор зургаас харж болно/

Та бид нар л хүүхдээ хамгаалахгүй бол тэд маань үүнийг ойлгоход дэндүү балчир. Би ч өөрийн хүүхдэдээ утас хориглодоггүй. Харин цаг нартай, хэмжээ хязгаартай үзүүлдэг. Үзэх цаг давтамж нь ихсээд ирвэл хэсэг хураагаад авчихдаг. Ярилцаад шийддэг.  Ээж аавууд минь хүүхдэдээ утас үзүүлж байгаа цаг нартаа хэмжээ хязгаар тавиач! Санаа зовохгүй бол болохоо байлаа.

Хүний үг сонсдоггүй дүрсхийж уурлаж бусад руу дайрсан, түрэмгий, юм заагаад хүлээж авдаггүй, эсвэл тааз ширтэж гөлөрч суудаг, амьдрах чадваргүй Монголын ирээдүйг бэлдмээргүй байна аа хэдүүлээ! Нэгэнт ийм болсон бол одоо үзэхийг нь зогсоогоод сэтгэл санааг нь эмчлээч, туслаач тэдэнд гуйя! Зөндөө олон судалгаа байна уншаач! Анхаараач гуйя!

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Энхбаярын Ундрах -Оргил

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!