Өвөг дээдэс минь сургаалт үгсээрээ болохгүйг нь хэлж, болж бүтэх зүйлсийг маань хөтөлж ирсэн ачтай буянтай ухаант мэргэн ард билээ.Өвөг дээдсийн сургаалт үгсийн цоморлигийг Эрхэм хүндэт уншигч та бүхэндээ түүвэрлэн хүргэж байна.
1. Малгай буруу харуулж өмсдөггүй, яс барих хүн өмсдөг. 2. Ханцуй шамладаггүй, амьтны амь таслах хүн шамладаг. 3. Дээлийн хормой шуудаггүй, нас барсан хүн дээр орох хүн хормой шуудаг. 4. Гэрээс туухийлдаггүй, гэрийн сүлд зайлдаг.
5. Тулган дээгүүр алхдаггүй, гай дууддаг. 6. Эрхий хуруу үмхдэггүй, аав нь үхдэг. 7. Тагнай ташдаггүй, хэрүүл тэмцэл дууддаг. 8. Шогширдоггүй хоосордог. 9. Үдшийн бүрийгээр зуухнаас цучил гаргадаггүй, муу юм дууддаг. 10. Гудас дээрээс нь эвхдэггүй, үхсэн хүний гудасыг тэгж хураадаг.
11. Хутганы ир долоодоггүй, үхэл дууддаг. 12. Хөнөгөн дээгүүр харайдаггүй, бузартдаг. 13. Тооноор цухуйдаггүй, тэнгэр хилэгнэдэг. 14. Хаалгаар ухарч гардаггүй, бурхан болоочийг авч гарахдаа ухарч гардаг. 15. Гал руу нулимдаггүй, галын эзэн догширдог. 16. Гол усанд сүү, цус дусаадаггүй лус догширдог.
17. Нойтон мод огтолдоггүй, лусын хорлол болдог. 18. Аргамж дээгүүр алхдаггүй, алдас болдог. 19. Аавыгаа гомдоосон хүн насаараа зовдог. 20. Ээжийн өөдөөс үг сөрдөггүй, элэг хагас амьдардаг. 21. Зулын голыг хамаагүй хаядаггүй, чөтгөр болдог.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Өвөг дээдсийн захиас