Өвөг дээдэс минь сургаалт үгсээрээ болохгүйг нь хэлж, болж бүтэх зүйлсийг маань хөтөлж ирсэн ачтай буянтай ухаант мэргэн ард билээ.
Өвөг дээдсийн сургаалт үгсийн цоморлигийг Эрхэм хүндэт уншигч та бүхэндээ түүвэрлэн хүргэж байна.
1. Шалтгаангүй алга ташдаггүй, хий юм дууддаг 2. Худал инээдэггүй, аальгүй дорвол хамаргүй дээр гэгддэг. 3. Газар гар тулдаггүй, газрын гай авдаг. 4. Зогсож хоол иддэггүй, ажил бүтдэггүй, үнээ хээл хаядаг. 5. Ахмадын дээд талд гарч суудаггүй алдас болдог.
6. Гэрийн бүснээс морь уядаггүй, гай болдог 7. Эмээл хазаар дээгүүр алхдаггүй. 8. Зул үлээж унтраадаггүй муу ёр. 9 Үхэгсдийг үдээд эргэж хардаггүй, дагадаг. 10. Адууны толгойг мөлждөггүй хийморь доройтдог. Монголчууд морин эрдэнээ хүндэлж хайрладаг тул доор тавьдаггүй, уул овооны оройд хүндэтгэлтэйгээр залдаг.
11. Бороо ороход алга тосдоггүй 12. Болсон идээнээс ам хүрэхгүй гардаггүй ажил бүтдэггүй. 13. Хумсаа мэрдэггүй, хүн гардаг. 14. Хутганы үзүүр, ир дээш харуулдаггүй, тэнгэр хилэгнэдэг. 15. Шүлсээрээ тоглодоггүй, буян арилдаг. 16. Билэггүй үг хэлдэггүй, биелэлээ олдог.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.