Home » Хөх өвгөдийн захиас: Байгаль сүйдэлдэггүй. Хэдэн үе, удмаар нь өшөөгөө авдаг.

Хөх өвгөдийн захиас: Байгаль сүйдэлдэггүй. Хэдэн үе, удмаар нь өшөөгөө авдаг.

by Aurora

Өвөг дээдэс минь сургаалт үгсээрээ болохгүйг нь хэлж, болж бүтэх зүйлсийг маань хөтөлж ирсэн ачтай буянтай ухаант мэргэн ард билээ.

Өвөг дээдсийн сургаалт үгсийн цоморлигийг Эрхэм хүндэт уншигч та бүхэндээ түүвэрлэн хүргэж байна.

1. Дээс татсан айлд ордоггүй. 2. Дотроо хүмүүс байгаа айлын өрхийг өдөр бүтээж, хаалга хаадаггүй. Бурхан болоочийг байрлуулсан гэрийг ингэдэг тул цээрлэдэг. 3. Өрхний оосор, түлхүүр, уяа бүч далладаггүй, хий биет дуудаж байна гэж цээрлэдэг.

4. Газар нүхэлдэггүй, нүхэлсэн ч будаа сүү хийж битүүлдэг. Муу ёр гэж үздэг. 5. Чөдөр, аргамж хээр хонуулдаггүй цээрлэдэг. 6. Орой бүрийд нялх хүүхэд гадаа гаргадаггүй. Гаргах бол хамарт нь хөө түрхэж бор халзан туулай болгодог.

7. Уруул цохьдоггүй хэрүүл гардаг. 8. Эм хүн уйлан дуугарч хэрүүл хийдэггүй, эрдээ халгаатай гэгдэх тул цээрлэдэг. 9. Эр хүн хормой сул бол үрдээ халгаатай тул цээрлэдэг. 10. Гэр нүддэггүй. Гэрийн сүнс, сүлд зайлдаг. 11. Байгаль сүйдэлдэггүй. Хэдэн үе, удмаар нь өшөөгөө авдаг.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!