Айдас, ядаргааг ялан дийлэхэд сайн сайхны төлөв дахь хошигнол маш ихээр тусладаг. Учир нь гэвэл хошигнол бол бурханлаг шинж чанарын илрэл юм. Хошигноод үз. Тэгэх аваас таны ядрал арилж, айдас алга болох болно. Өөрийн айдас дээр, нөхцөл байдал дээр.
Амьдралынхаа агшин мөч бүрд аль болох ахиухан хошигнол нэмж аз жаргалтай амьдар. Өглөө бүр биднийг сэрэхэд хэзээд хоёр сонголт байж байдаг. Там руу явахуу, диваажин руу явахуу гэсэн. Тухайн өдрийг диваажин болгон хувиргах, там болгож хувиргах нь зөвхөн биднээс л шалтгаална.
Яагаад гэвэл аз жаргалтай болоход бидэнд юу ч хэрэггүй байдаг. Учир нь гэвэл тэрээр бидний дотор хэзээд, хэдийнээ оршиж байдаг. Ирээдүйдээ санаа зовох, түгшиж сандрах хэрэггүй. Зүгээр л “энд, одоо” гэдэг зарчмаар амьдрах хэрэгтэй.
Тэгсэн цагт бидний амьдрал баяр цэнгэл болох болно. Яагаад гэвэл бид өөрсдөө түүнийг бий болгож байна, бүтээн байгуулж байна шүү дээ. Бид бүгдэрээ бяцхан бүтээгчид мөн. Бурханы жижиг хэсгүүд. Үүнийг мартах хэрэггүй.
Сүнслэг нэн өндөр түвшинд орших хүмүүс нь хэзээ ямагт аз жаргалтай байдаг.
Тэр ч байтугай тэд хүнд өвчнөөр нас нөгчиж байлаа ч. Тэдний аз жаргал гадаад нөхцөл, хүчин зүйлсээс хамаардаггүй. Тэд бүгдэд маш нийцэлтэй, юунаас ч айдаггүй. Тэр ч байтугай тийм төлөвт байхдаа ч тэд хүмүүст хайрыг илгээж байдаг, тэгснээрээ яаж хайрлах хэрэгтэйг, амьдралыг яаж үнэлж цэгнэх хэрэгтэйг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлж байдаг.
Байнгад ёолон гаслаж, гомдол мэдүүлж, ямар нэг зүйл шаардаж Бурханд уураа гаргахаа зогсоох хэрэгтэй. Амьдарсан шиг амьдрах уу, эсвэл хөнгөн хийсгэлэн амьдрах уу эсвэл айдас, азгүйтэлд живэх үү гэх мэт сонголт бидэнд цаг ямагт байдаг. Амьдрал гэдэг бол асар том жүжиг гэдгийг бүү март. Түүнийг эмгэнэлт жүжиг болгох уу, инээдмийн жүжиг болгох уу гэдгийг бид л хийж чадна.
Хошигнол бол бурханлаг шинж чанар юм. Хэрэв та асуудал проблем руугаа хошигнолоо дагуулаад дөхөх аваас бүх зүйл өөрчлөгдөнө. Орчлон ертөнц бүх зүйлийг маш гайхалтайгаар зохион бүтээсэн… Сүнслэг буюу бурханлаг түвшин тань хэдийчинээ ахин дэвшинэ вэ төдийчинээ логик дүгнэлт буурдаг. Айдсыг барьдаг, дардаг. Хошигнол эсрэгээрээ тайвшруулдаг. Яагаад гэвэл хошигнол бол хайр юм.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Boldsukh Badamsed Ведийн зурхайч, сэтгэл зүйч Рами Блектийн лекцээс