Home » Инээмсэглэ, энэ нь таны бие сэтгэлийг анагаах хүчтэй. Та өнөөдөр инээсэн үү? 

Инээмсэглэ, энэ нь таны бие сэтгэлийг анагаах хүчтэй. Та өнөөдөр инээсэн үү? 

by Aurora

Инээмсэглэл нь хүйс, арьсны өнгө, үндэс угсаанаас үл хамааран хүмүүст гоо сайхныг бэлэглэж байдаг байгалийн хувьсал юм.
Гэхдээ аз жаргалтай байх нь гоо үзэсгэлэнгээс илүү өөр ашиг тустай гэдгийг та мэдэх байхаа. Инээмсэглэх энгийн үйлдэл нь таны эрүүл мэнддээ өгөх хамгийн сайхан бэлэг байж болно.

Инээмсэглэл бидэнд аяндаа ирдэг. Бид ямар нэгэн зүйлд баярлах үед, бид дуртай зүйлээ хараад, бид хэн нэгэнтэй эсвэл ямар нэгэн зүйлтэй холбоотой байх үед. Энэ бол бидний биеийн байгалийн хариу урвалуудын нэг юм. Гэхдээ нас явах тусам инээмсэглэл байгасдаг. Яагаад гэж та бодож байна.

Нялх хүүхэд өдөрт дор хаяж 400 удаа инээмсэглэдэг байна. Та өөрийнхөө багын төхийг санаарай. Эсвэл балчир үрсээ хараарай. Хүүхдүүд зүгээр л инээдэг. Инээхээс санаа зовдоггүй. Хэрэв та үнэхээр их аз жаргалтай байвал өдөрт 40, дээд тал нь 50 удаа инээмсэглэдэг.

Насанд хүрэгчдийн дундаж статистик мэдээллээс харахад бид өдөрт 20 удаа инээмсэглэдэг байна. Та хэтэрхий их гонгиноод байгаа юм биш биз. Танд хэрэгтэй  баримтыг санал болгож байна. Их Британид хийсэн судалгаагаар ганцхан инээмсэглэл нь шоколад, их хэмжээний мөнгөнөөс хамаагүй илүү  аз жаргал бэлэглэж болохыг тогтоожээ.

Зүрхний цохилт, цахилгаан соронзон тархины сканнер нь таны сэтгэл санааг сайжруулахад нэг инээмсэглэл нь 20,00 шоколад эсвэл 20,000 долларын бэлэн мөнгөнөөс илүү байдаг байна.  Яг одоо энэ нь танд арай хол санагдаж магадгүй ч үүний цаана ямар нэгэн логик байгаа юм.  Инээх үед бид допамин, серотонин, эндорфиныг биеэсээ ялгаруулдаг. Эдгээр нь бүгд сайхан мэдрэмж төрүүлэх үүрэгтэй нейротрансмиттер юм.

Инээмсэглэл нь танд сайхан мэдрэмж төрүүлж, цусны даралт болон зүрхний цохилтыг бууруулдаг. Эдгээр бүх хүчин зүйлүүд нь бие махбодийн эрүүл мэндэд асар их хувь нэмэр оруулдаг. Тиймээс дараагийн удаа танд инээмсэглэх боломж олдвол үүнийг бүү алдаарай. Жинхэнээсээ инээмсэглэж, илүү их инээмсэглээрэй. Энэ бол эрүүл байхын нууц юм. Таныг инээмсэглэл бусдад аз жаргал бэлэглэдэг. Таны инээд таныг анагаадаг. Та өнөөдөр инээсэн үү?

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: neguusel.com

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!