Эцэг, эхийн ачлалын хүчир бэрхийг дахин давтан ойлгуулахад зориулсан бурхан багшийн гэгээн сургаал: Эцэг, эхийн ачийг хариулах шиг хүчир бэрх юм хорвоо ертөнцөд хаана ч байхгүй. Харин гагцхүү бурхан бодьсадва(бурхан багш) ой модтой чимээ аниргүй амар түвшин бөгөөд нум хэлбэрийн тусгай хүрээлэнгийн ордноосоо морилон Да Би Чиу хэмээх довцогт хоёр мянга таван зуун хүнтэй, гурван түмэн найман мянган их бодтсадва нарын хамт залран очжээ.
Нэгэн өдөр бурхан багш дүү нараа удирдан дагуулж өмнө зүгт шууд очжээ. Бурхан багш замын хажууд байсан хүнтий хувхай ясыг гэнэт харж хөдлөлгүй зогс ч дээд үеэ эрхэмлэн хүндэтгэж бие мэхийн таван махбодоор газар тэврэн хэвтэж энэ хувхай ясанд хичээнгүйлэн ёслон мөргөв.
Дээд үеэ эрхэмлэн хүндэтгэсэн энэ удаагийн явдлыг олон дүү нартаа тайлбарлан хэлээгүй тул тэд нар аль дээд үеэ энэ мэтээр хүндэтгэсэн юм бэ? Хэмээн асуусанд бурхан бодисадва даруй энэрэнгүйгээр хариулан өгүүлсэн нь: Аяа та нарын асуусан чинь маш сайн.
Та бүгдээрээ та бүгдээрээ миний гүйцэтгэгч юм. Харин гэрээсээ гараад даяанчаар яваад их удсан байна. Мөн та нар зарим үйл ажиллагааг мэдэхгүй байна. Энэ бол нэгэн овгор шороон дээрх хувхай яс юм. Магадгүй бидний дээр үеийн өвөг дээдэс болно.
Эсхүл ямар ч газрын хүн гэсэн олон төрлийн өвөг дээдэс , эцэг эхдээ мөргөхгүй хүн даан ч байх гэж үү? Чухам ийм учраас би энэхүү ногоон эх нутагтаа маш хичээнгүйлэн залбиран түүнд мөргөлөө. Бас цааш нь үргэлжлүүлэн өгүүлсэн нь: аяа бэрх, одоо та нар энэхүү овгор шороондох хувхай ясыг хоёр хэсэг хуваагтун.
Хэрэв эрэгтэй хүний яс бол түүний гадна талын өнгө нь цагаан бөгөөд адилтгавал хүнд байна. Харин залуу эмэгтэй хүний яс бол түүний гадна өнгө нь хар бөгөөд адилтгавал хөнгөн байдаг юм. Аяа бэрх эрхэм хүн дахин асуусанд эрэгтэй, эмэгтэй хүн ертөнцөд амьдарч байхдаа өмсөх дээл нь цөм адилгүй байдаг.
Жишээ нь эрэгтэй хүн толгойдоо нар салхины малгай өмсөж, биедээ урт цамц өмссөн дээлээ бүсэлж урт түрүйтэй гутал өмсөнө. Хувцасаа бүрэн төгс чимж хувцаслана. Нэг удаа л хармагц эрэгтэй хүн гэдгийг шууд танина. Эмэгтэй хүн ертөнцөд амьдарч байхдаа баясгалантайгаар анхилам сайхан үнэрт энгэсэг, оо түрхэнэ.
Биедээ даль арц хүжийн үнэрт ус цацаж бүх биеэ чимэглэн баясгалант сайхан царайгаар угтдаг. Хүн хармагц эмэгтэй хүн гэдэг нь тодорхой танигдана. Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс цус, мах, ясаараа ялгаатай бөгөөд хүний нас барсны хойно цөм адил хувхай яс болон хувирч ямарч ялгаагүй мэт болдог.
Гэтэл их ялгаатай ажээ. Бурхан бодисадва үүний хүчэр бэрхийг өгүүлэн ялган зааварлаж, эрэгтэй хүн ертөнцөд амьдарч байх хугацаандаа үргэлж бурханы сүм дуганд орж, гарч бурханы номын тайлбар , сургаал ач тусыг сонсч бурханд хичээнгүйлэн мөргөл хийж арга, увидас, хуврагын гурван эрдэнэд залбиран бурхны номыг уншуулж энэ төрлийн сайн сайхан ногоон зам мөрийг олж явсан байдаг.
Тиймээс түүний үхсний хойно яс нь ариун цагаан хаш мэт болно. Харин биеийн хүндийн жин нь маш их байдаг болой. Эмэгтэй хүн ертөнцөд амьдарч байхдаа хайрын сэтгэлд автагдан живж номын дууг сонсох, бурханд мөргөх нь хязгаарлагдмал бөгөөд хүүхэд төрүүлэн хүү, охиноо бойжуулан, энхрийлэн хайрлаж хөхөө хөхүүлэн цагаан сүүгээрээ тэжээдэг.
Тэрхүү хөхүүлсэн сүү нь хүүхдийн цус болон хувирна. Нэгэн хүүхдийг тэжээн хөхүүлсэн нь сүү нь найман дэн буюу 768кг-аас /арван дүүг нэг дэн гэнэ/ дээш сүү хөхүүлсэн байна. Иймээс эхийн бие төдий чинээ турж эцэж яс чөмөг нь хүртэл хорогдон хомсдохоор барахгүй үхсэний дараа түүний ясны гадна талын өнгө нь хар бөгөөд жин нь самбай мэт хөнгөн байх нь олон байдаг.
Эх сурвалж: Өндөр гэгээн Занабазар соёлын сан