Home » Эцэг, эхийн ачлалыг хэрхэн хариулах тухай Бурхан багшийн гэгээн сургаал оршвой. Эх хүн бие жирэмсэн болж арван сарыг өнгөрөөн дуустал хязгааргүй их зовиур зүдгүүрийг эдлэн шаналан амьдардаг юм

Эцэг, эхийн ачлалыг хэрхэн хариулах тухай Бурхан багшийн гэгээн сургаал оршвой. Эх хүн бие жирэмсэн болж арван сарыг өнгөрөөн дуустал хязгааргүй их зовиур зүдгүүрийг эдлэн шаналан амьдардаг юм

by Aurora

Эцэг, эхийн ачлалын хүчир бэрхийг дахин давтан ойлгуулахад зориулсан бурхан багшийн гэгээн сургаал: Аяа бэрх эрхэм бурхан бодисадвагийн үгийг сонсч хүүхэд төрөх нь дотоод сэтгэл, зүрхийг хутгаар огтолсон мэт зовлонд учруулан тэсвэрлэшгүй өвчлүүлж хоёр нүдний нулимс мэлмэрэн унадаг юм хэмээн уяран охилон хэлсэн нь: эрхэм дээдсээ энэрэлт эхийн буян эрдмийн ачлалыг хэрхэн хариулах вэ?

 

Бурхан бодисадва аяа бэрх хэмээн өгүүлсэн нь Та нар чив чимээгүйгүйгээр миний хэлэхийг сонс. Эх хүн бие жирэмсэн болж арван сарыг өнгөрөөн дуустал хязгааргүй их зовиур зүдгүүрийг эдлэн шаналан амьдардаг юм шүү.
Нэг дэх сардаа: Хүүхдийн үр хөврөл үүсч эхийн саванд өвсөн дээрх шүүдрийн мөхлөг шиг наалдан өтгөрдөг болой. Энэ нь хүүхдийн хувь заяаны эхлэл юм.

Хоёр дахь сардаа: Ердийн нэгэн хэсэг эсгэлэн тос мэт бөөм бүрэлддэг ажээ. Гурав дахь сардаа: Дотроо элдэв бүрэлдвэр бүхий бөөрөнхий цогц болон царцан тогтоно. Дөрөв дөх сардаа: Эхийн хэвлийд арай гэж хүний жижигхэн дүрс бүрэлдэн тогтоно.

Тав дахь сардаа: Эхийн хэвлийд хүүхдийн хамгийн чухал эрхтэн толгой, хоёр гар, хоёр хөл буй болно. Зургаа дахь сардаа: Эхийн хэвлий дэхь хүүхдэд зургаан зүйлийн амьсгалын нүх сүв нээгдэнэ. Энэхүү зургаан зүйл бол нүд, чих, хамар, ам, хэл, сэтгэл , мэдрэл зэрэг болно.

 

Долоо дахь сардаа: хэвлий дэх хүүхэд өсч гурван зуун жаран хэсэг ясны үе бас найман түмэн дөрвөн мянган үсний сүв бий болдог юм. Найм дахь сардаа: Хэвлий доторх хүүхдийг толгой тархи зэрэг боловсроно. Хоёр чих , хоёр нүд, хоёр хамрын нүх, нэг ам, хошного, шээсний сүв бүгд нээгдэнэ.

Ес дэх сардаа: Хэвлий дэх хүүхэд хоёр гар, хоёр хөлөөрөө үргэлж хамаа намаагүй өшиглөн гол таслах шахам тарчлаан зовооно. Тэрчлэн уул мэт хөдөлж унтах, идэх, уух, босох, суух, явахад хүнд хэцүү зовлон зүдгүүр учруулдаг.
Арав дахь сардаа: Хэвлий дэх хүүхдийн бүх эрхтэн нэг нэгээр бүрэлдэн гүйцэлдэж төрөхөд бэлэн болсон байна.

Арван сар болмогц эх нь өвдөж хэвлий дэх хүүхэд хэвтэшнээсээ бууж хүүхэд төрөхөд эхийн умайнаас гол горхи мэт цус, ус холилдон урсана. Хэвлий дэх хүүхэд урсаж байгаа ус, цусны хамтаар хялбархан доошилж гар, хөлөөрөө эвхмэгц амархан төрдөг байна.

 

Төрсний дараа ч зовлон багатай тэнхэрдэг. Гэвч хүндрэлтэй төрж зовж зүдрэх явдал цөөнгүй. Хүндрэлтэй төрөгсөд бол хүүхэд нь хэвлийг гар хөлөөрөө өшиглөх, нудрах, маажих зэрэг эхийн гэдэс, сав суулганы махыг мянган хутгаар огтлон авч түмэн сумаар харвасан мэт байна.

Сэтгэлд мэдэгдэн бууж тэсвэрлэхүйеэ бэрхээр зовон тарчилж тэрхүү их зовиур зүдгүүрийг хүлцэнгүйгээр шүд зуун тэсвэрлэн давж гарах нь үхээд боссонтой адил байдаг байна. Энэ мэтээр эхээ түмэн давхар зовоож төрсөн үр хүүхэд бологсод эхийн ачийг өчүүхэн ч мартаж үл болно.

Эх сурвалж: Өндөр гэгээн Занабазар соёлын сан

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!