Эцэг, эхийн ачлалын хүчир бэрхийг дахин давтан ойлгуулахад зориулсан бурхан багшийн гэгээн сургаал:
Хүн зэрлэг араатан, жигүүртэн амьтадаас их дээгүүр болохоо байнга санаж явах ёстой. Одоо нэг алхам дээш задлан шинжлэхэд энэрэлт эхийн ачлал арвин гүн зузаан буян их өршөөл хайрыг дахин өгүүлэх нь:
Нэгдүгээрт: Эх хүний хүүхдээ дахин дахин эргэн харж хайрлан хамгаалж энхрийлэн өсгөдөг энэрэнгүй их хайраа.
Хоёрдугаарт: Эх хүн туйлын хүнд зовлон зүдгүүрийг эдэлж төруүүлсэн үр хүүхдээ ямагт энэрч байдаг. Энэрэнгүй их хайраа.
Гуравдугаарт: Эх хүн тарчлан зовж байж хүүхдээ төрүүлсний хойно түүнийг өсгөн бойжуулахын хүнд зовлонгоос огтхон ч ухар ч няцалгүйгээр хайрлаж байдаг энэрэнгүй их хайраа Дөрөвдүгээрт: Хүүхэддээ хамгийн сайн сайхан үнэр, амттай хоол өгч тэжээн торниулсан энэрэнгүй гүн их хайр халамжаа.
Тавдугаарт: Эх хүн төрүүлсэн хүүхдээ амар түвшин унтуулан нойрсуулахын тулд дуу хураан , чанга гишгэлгүй, хүйтэнд хөрч, нойтонд норохыг үл хайхран зүтгэсний энэрэнгүй их хайр халамжаа. Зургаадугаарт: Эх нь хүүхэддээ цагаан сүүгээ тасралтгүй хөхүүлэхийн хэрээр турж эцдэг нь гүн их хайр халамжаа.
Долоодугаарт: Эх хүн хүүхдээ ямагт ариун цэвэр, сайхан байлгахын тулд бохирыг нь цэвэрлэж , хирийг нь угааж, халуунд халж, хүйтэнд хөрөн даарч зүдэрдэг нь гүн их хайр халамжаа. Наймдугаарт: Алс хол яваа хүүхдээ эх нь мөрөөдөн санаж дэргэд нь байхсан хэмээн хүсч хайрын нулимсаа асгаруулан уйлан дуулж байдаг энэрэнгүй их хайр халамжаа.
Есдүгээрт: Эх хүн төрүүлсэн үр хүүхдээ зовлонд унахад хязгааргүй өрөвдөн хайрлаж шаналан тарчилж уйлан хайлж суудаг нь гүн их хайр халмжаа. Аравдугаарт: Энэрэлт эх төрүүлсэн үр хүүхдээ энхрийлэх хайрын сэтгэл нь үүрд ноцон бадарч байдаг нь гүн их энэрэнгүй хайр халамжаа.