Home » Эцэг, эхийн ачлалыг хэрхэн хариулах тухай Бурхан багшийн гэгээн сургаал оршвой. Хүн ертөнцөд хүний биеийг олж төрөхөд хэцүү бөгөөд олон дахин эргэлдэн тойрч байж арай гэж хүний биеийг олж аав ээжид заяагдаж эхийн хэвлйигээр дамжиж хүн болон төрнө.

Эцэг, эхийн ачлалыг хэрхэн хариулах тухай Бурхан багшийн гэгээн сургаал оршвой. Хүн ертөнцөд хүний биеийг олж төрөхөд хэцүү бөгөөд олон дахин эргэлдэн тойрч байж арай гэж хүний биеийг олж аав ээжид заяагдаж эхийн хэвлйигээр дамжиж хүн болон төрнө.

by Aurora

 

Эцэг, эхийн ачлалын хүчир бэрхийг дахин давтан ойлгуулахад зориулсан бурхан багшийн гэгээн сургаал: Бурхан Бодисадва эцэг эхийн аугаа ачлал хайрыг наминчлан залбиран магтаал айлдсан нь: Нэгдүгээр магтаал: Үр хөврөлийг хамгаалах өршөөл хайр: Хүн ертөнцөд хүний биеийг олж төрөхөд хэцүү бөгөөд олон дахин эргэлдэн тойрч байж арай гэж хүний биеийг олж аав ээжид заяагдаж эхийн хэвлйигээр дамжиж хүн болон төрнө.

Таван сар болоход эхийн гэдсэн дотор хүний таван цул зургаан сав бүрэлдэнэ. Зургаан сар болоход зургаан гайхамшиг буй болж нүд, чих, хамар, ам, хэл оюун ухааны үүд нээгдэнэ. Эхийн хэвлий дэх хүүхэд өдрөөс өдөрт хүндэрч эхийн бие уул мэт хүндэрч хэвлий дэх хүүхэд хөдлөн доргиход

энэрэлт эхийн бие нь газар хөдөлж , сахины аюул гарч байгаа мэт сэтгэл төрөгдөж гэдсэн дэх хүүхдээ бодож бие нь өдрөөс өдөрт ядран доройтож өөрийн биеэ арчилахаас залхуурч гоё сайхан дээл хувцсаа тайлан далд хийж хадгална.

Мөн биеэ гоё сайхан авч явахаа больдог байна. Хоёрдугаарт магтаал: Төрөхийн зовлонг хүрээх гүн хайр: Арван сар жирэмслээд хөрвөлийн өдрийг дуусгаж сарыг нь гүйцээж хүүхэд төрөхийн өмнө эх хүний бие нь хүнд өвчин туссан юм шиг дөрвөн мөч нь тэнхээ чадалгүй болж

өдөр болгон толгой эргэж нүд эрээлжлэн ялангуяа сэтгэл санаа нь тогтуун бус болж төрөхөд хэцүү санагдавч хүүхдээ эрүүл мэнд төрүүлье хэмээн санаа зовж үргэлж зүрхшээн найз нөхөддөө миний хамгийн их айж байгаа зүйл бол өөрөө энх мэнд төрөхөөс гадна эрдэнэ мэт хүүхдийн амь насыг чөтгар шулмасаас хамгаалан бойжуулах л явдал юм хэмээн ярьдаг болой.

Гуравдугаар магтаал. Хүүхдээ төрүүлээд амрахаа мартах өршөөл хайр: Эх хүн хүүхэд төрүүлэхдээ асар их хүч тэнхээ алдан тамирдаж таван цул зургаан сав нь тасран салж байгаа мэт тарчлан зовж хэсэг зуур бүрэг бараг болон ухаан алдаж өөрийн хүүхдийн төлөө яг хонь нядалж байгаа юм шиг маш их цус булгийн ус мэт урсан гардаг байна.

Ингэж хүүхэд төрүүлэхийн зовлонгоос амьд гарсан эх хүн сэхээрэн ухаарах үедээ юуны өмнө хүүхэдээ хайр хүрч энх мэнд төрсөндөө сэтгэл нь баясч нялх хүүхдээ элгэндээ тэвэрч хүүрэнд нь инээмсэглэл тодорч саяхан төрөхдөө өвдөж байсан зовлонгоо мартаж хэсэг хугацаа өнгөрөөд эх хүний бие нь дахин өвдөж эхэлнэ.

Дөрөвдүгээр магтаал. Аав, ээж зовлонгоо мартаж жаргалаа ярьдаг энэрэл хайр. Аав ээж хүн хүүхдээ далай мэт ихээр хайрлаж хайр халамж нь өдөр шөнийг ялгалгүй, хөмсөг зангидан уурлалгүй, үүрдийн хайр халамж нь үнэхээр дүрслэхийн аргагүй зузаан юм.

Зөвхөн хүүхэд нь халуун дулаан байвал өөрөө өлс ч даарсанч сэтгэл нь амарч хүүхдийн баяр жаргалыг өөрийн баяр цэнгэл хэмээн бодож баясгалан төгөлдөрөөр санаа нь амардаг байна. Тавдугаар энэрэлт эхийн магтаал. Дахин хатааж, даруй норох өршөөл хайр.

Энэ хүн үл ялих бага зүйлд ч хайрлаж байдаг. Хүүхэд нь шөнө орон дотроо шээж хөнжил дэвсгэрийг норгодог. Энэ үед эх нь өөрөө нойтон дээрээ хэвтэж , хуурай дээр нь хүүхдээ хэвтүүлж хуурайлдаг бөгөөд нойтон дээр нь унтахдаа бэрхшээх гоморхох сэтгэл ер төрдөггүй.

Харин хүүхэд нь сайн унтаж байвал өөрөө даарч бээрч байсан ч өчүүхэн төдий ч халшрахгүй байдаг. Эх хүний хоёр хөх бол хүүхдийн ивээлт ордон бөгөөд халуун бүлээн элчийг өгч эрүүл чийрэг бойжуулдаг юм. Эх хүний хоёр гар бол хүүхдээ нар салхинаас хамгаалдаг юм.

Эцэг эх бологсод хүүхдийн идэж уух , унтаж амрах байдлыг байнга анхааран шинжиж байдаг. Харин хүүхдийн өсөлт бойжилт, бие нь сайн түргэн торниж байвал эх хүний сэтгэл нь ханаж өөр ямарч зүйлийг хүс ч шаардахгүй.
Зуравдугаар магтаал. Эх хүн үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх гүн их халамжаа.

Эх хүний ач гавъяа бол газар дэлхий лугаа адил хамаг бодисыг боловсруулан амьдруулдаг бөгөөд олон хүүхдээ асардаг. Эцэг, эх бологсодын санаа, хайр халамж ч цөм адилхан байдаг. Эцэг, эх төрүүлсэн хүүхдээ хэзээ ч муухай гэж боддоггүй бөгөөд гар хөл нь муу боловч түүний сэтгэл санаа нь хүүхдээ гэж улам зовж голох нь байтугай улам ч илүү их хайр халамж үзүүлэх болно.

Учир нь хүүхэд бол эцэг эхийн элэг, зүрх мэт байдаг тул хайрын сэтгэлээ байнга догдлуулан үнэхээрийн их хайрлан халамжилдаг тул эхийн ач гавъяа үлэмж их болохыг дээдлэн хүндэтгэ. Долдугаар магтаал. Угааж цэвэрлэх өршөөл хайр.: эх хүн уул нь алтан мөчир навч мэт биетэй бөгөөд лянхуа цэцэг мэт царайтай, оюун ухаан нь дэлгэр хөгжөнгүй, хөмсөг нь ува модны шинэхэн ногоон навч шиг, царай нь улаан ягаан өнгөтэй,

залуу насны цог жавхаа бадарсан байдаг боловч цаг үргэлж хүүхдийн төлөө сэтгэл санаа зовж цэцэг мэт сайхан царайд нь орчлонгийн үрчлээ нугалаа сууж дун цагаан хоёр гар нь хүүхдийн хир буртгийг угаасаар байгаад арьсны гэмтэл болон ярь шархаар дүүрдэг байна. Хөөрхий бөгөөд хүндэтгэлтэй хүний сэтгэл үр хүүхдийн төлөө эрдэнэ мэт залуу насаа өнгөрүүлж үүний хар гайгаар царай дүүрэн ядаргаа болон хоцордог байна.

Наймдугаар магтаал. Хол явахад нь санаа зовдог гүн их хайр халамжаа: Хайрт хүн дэлхий ертөнцөөс ангижирч одоход хүний сэтгэл санаа зовж элэг зүрх эмтэрч байгаа мэт зовдог билээ. Тэрчлэн хайрт хүү нь харь газар хол явахад нь энэрэлт эх нь сэтгэл их л зовдог байна.

Мөн хүүхэд орон нутгаас гарч уул усыг гатлан явахад эцэг эх нь хүүхдээ бурхандаа даатган залбир ч эсэн мэнд явж нэгэн өдөр боловч даруй түргэн ирэхийг хүсэн залбирч мөргөдөг байна. Гэтэл зарим хүүхэд хэдэн жилээр ч хамаагүй чимээ сургагүй алаг олоход эцэг, эх нь өдөр шөнөгүй саравчлан бараа харж нулимсаа асгаруулан нүүрээ угаадаг.

Ой шугуй доторх хүн гөрөөс хүүхдээ алдсан мэт охилон зовниж элэг зүрхээ эмтэртэл шанаж хүний сэтгэлийг уяруулдаг байна. Есдүгээр магтаал. Эцэг, эх хүү охиноо хөөрхийлөх гүн их хайр халамжаа: эх хүний энэрэл хайр гүн их байдаг.

Хүүхдэд нь зовлон тохиолдмогц энэрэлт эх нь өдөр шөнөгүй бурхан тэнгэрт залбиран даатгаж хүүхдийн минь зовлон над дээр иртүгэй гэж залбирдаг байна. Үүнийг бодож үзэхэд эх хүний хайр хичнээн хичнээн агуу их болох нь тодорхой.

Аравдугаар магтаал. Эцэг, эх нь хүүхдээ өрөвдөх гүн хайраа: эцэг, эх хүний сэтгэл санаа бол нар сарны гэрэл шиг өнө үргэлж газар дэлхийг гийгүүлж байдаг. Эцэг, эхийн сэтгэл ямагт үр хүүхдээ хайрлан , түүнийгээ хайрлан хаана ч хамт байдаг. Ер нь зуун настай аав ээж нь наян настай хүүхдээ нялх мэт хайрлан санаж байдаг.

Аав, ээжийн өршөөл хайрын гавъяаг үнэхээр хэлээд барашгүй энэрэл хайрын дээд юм. Бурхан бодисадва нар айлдсан нь: Эцэг эхийн арвин их өршөөл хайрыг айлдаж дуусаад цаашид олон түмэнд зааварлан хэлэхдээ аяа бэрх юм. Миний үзэхэд хар тэргүүтэй олон амьтадуудын зарим нь төрөлх зан ааш нь эелдэг даруу сайхан байвч зарим хүний сэтгэл санаа мангуу тэнэш , догшин хэрцгий байдаг.

Тэд хожим эцэг эхийн өршөөл хайр ачлалыг огтхон ч бодохгүй бөгөөд эцэг эхдээ яаж хандаж яваагаа мэдэхгүй тэнэг муу хүмүүс юм. Эцэг, эхийн асарч өсгөсөн ариун гэгээн ачит сэтгэлийг мартаж ачийг бачаар хариулж байгаа хүмүүс үр хүүхэд бологсодын элбэрэл, журам ачлалгүй нь үнэхээр сэтгэл эмтрүүлдэг болохыг та нар бүгд мэдэж байгаа.

Эх сурвалж: Өндөр гэгээн Занабазар соёлын сан

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!