Эцэг, эхийн ачлалын хүчир бэрхийг дахин давтан ойлгуулахад зориулсан бурхан багшийн гэгээн сургаал:
Аав ээжийн ачлалыг хариулах аргыг хэлж өгөх соёрхлыг хайрлана уу хэмээн буруугаа наманчилж гуйя. Бурхан бодисадва дор дурдсан найман зүйлийн аргыг олон дүү нартаа үлгэрлэн тайлбарлан айлдсан нь та нар эцэг эхийн өршөөл хайрыг мэдэж байгаа болохоор би та нарт тодорхойлон тайлбарлаж өгье.
Нэгэн зүйл: Хүн зүүн мөрөн дээрээ эцгээ дамнаж баруун мөрөн дээрээ эхээ дамнаад сүмбэр уул өөд авирч явахад мөрийг чинь дамнуурга нь цоорон өвчлүүлж цус нэвчин урсаж ясанд чинь хүрч янгинасан энэ мэтээр явсан ч эцэг эхийн гүн ачлалыг хариулж чадахгүй гэж айлдвай.
Нэгэн зүйл: Хүн элдэв юм, хоол унд ховор цаг үед төрөөд идэж уух зүйлийг олж эцэг эхээ тэжээхийн төлөө зүдэрч зовж хоол унд өгөх, ахмад ихсээ хүндэтгэн дээдэлсэн боловч эцэг эхийн ачлалыг хариулж чадахгүй гэж айлдмуй.
Нэгэн зүйл: Хүн эцэг эх эсэн мэнд байхын төлөө залбиран өөрийнхөө хоёр нүдийг ухаж өргөсөн ч энэ мэт үйлдлийн мянга түмэн удаа давтан үйлдсэн ч эцэг эхийн гүн ачлалыг хариулж чадахгүй гэж айлдав.
Нэгэн зүйл: Хүн өөрийн эцэг эхийн төлөө зүрхээ сугалж гаргасан ч их өвчилж зовсон энэ мэтээр мянга түмэн удаа давтан үйлдсэн ч эцэг эхийн гүн ачлалыг хариулж чадахгүй гэж айлдав. Нэгэн зүйл: Хүн эцэг эхийнхээ ачлалыг хариулахын төлөө халуун төмөр бөмбөгийг залгиж бүх биеэ түлж мянган удаа давтан үйлдсэн ч эцэг эхийн гүн ачлалыг хариулж чадахгүй.
Ингэж олон хүн бээр бурхан бодисадвагийн эцэг эхийн ачлал хайрыг хэрхэн хариулах аргыг олоогүйгээ үнэхээр ичгүүрт хэрэг хэмээн үзэж бүгдээр бурхан бодисадвагаас асуусан нь: Эрхэм дээд багш минь ээ бид одоо өөрийн биеийн ачлалгүй нүгэлтэй хүн гэдгээ ойлгож мэдлээ. Гэвч яавал эцэг эхийн ачийг хариулж болох вэ?
Мэдэхгүй байна гэжээ. Бурхан багш олон хүн өөрийн буруугаа мэдэж ичингүйрэн гэмшиж байгааг үзээд баярлан олны зүг хандаж айлдсан нь: хэрэв та нар эцэг эхийн өршөөл хайрыг хариулъя гэвэл дор нь зургаан зүйлийн ажлыг гүйцэтгэх ёстой.
Нэгдүгээрт: энэ аймгийн номыг бич/эцэг эхийн ачлалын тухай энэ ном/ Хоёрдугаарт: Мөн энэ аймгийн номыг үргэлж унш/эцэг эхийн ачлалын тухай энэ ном/ Гуравдугаарт:Бүхий л үйлдсэн нүгэл хилэнцээ наманчилж буян үйлдэж маань уншиж яв. Дөрөвдүгээрт: Лам гурван эрдэнийг үнэн сэтгэлээсээ шүтэж яв. Тавдугаарт Эрхбиш журам ёсыг сахиж нүгэлтэй бүхнийг цэвэрлэх
Зургаадугаарт: Буян үйлдэх мэргэн аргыг дэлгэрүүлэн явуулж буяны үндсийг тавих Энэ зургаан зүйлийн үйлсийг сайн хийж чадвал даруй эцэг эхээ хүндэлсэн нь ачлалт хүүхэд болно. Эс чадвал тамын оронд төрнө гэжээ. Бурхан багш аяа бэрх эрхмүүдээ, хэмээн өгүүлсэн нь: эцэг эхдээ элбэрэлгүй хүн бол нас барсны дараа заавал тамын оронд очдог.
Энэ үед олон бүгдээр бурхан багшийн айлтгалын сонсож дуусаад бүгдээр сэтгэл зовнин гэмшин ичингүйрч нулимс унаган бурхан багшаас гуйн айлтгасан нь: Бид нар яавал сая эцэг эхийн ачлалыг хариулж чадах вэ? Хэмээн асуусанд бурхан багш дахин хариулсан нь: хэрэв эцэг эхийн ачлалыг хариулъя гэвэл хамгийн сайн арга бол энэ зохиосон номыг өргөн ихээр тараах явдал юм.
Нэг дэвтрийг/ширхэг/ ч хүн ардад хүргэвээс эрхэм дээд бурхны ач тусыг хүртэнэ. Хэрэв арван дэвтэр номыг тараан дэлгэрүүлбээс даруй арван эрхэм дээд бурхны ач тустай учирна. Энэхүү номыг зуун ширхэг, мянган ширхэг, түмэн ширхгээр дэлгэрүүлбэл даруй түмэн эрхэм дээд бурхантай учирна.
Аливаа номыг олон түмэнд дэлгэрүүлэн тарааж чадваас төчнөөн олон бурхан түүний биеийг үүрд сахин хамгаалж явна. Хэрэв бурхны хүчээр сугавадийн /диваажин/ оронд төрвөл диваажингийн хүний баяр баясгалан эдэлж хүртэнэ. Харин тамын орны аюул зовлонг хэзээч эдлэхгүй.
Аяа бэрх эрхэм дээдэс болон олон түмэн минь тэнгэрийн найман аймаг, жич сансрын хүрдний богд нар, бурхан бодисадвагийн гэгээн сургаалын номыг сонсоод тэсгэлгүй гэмшин зовж маш ихээр бүх бие нь дагжирч толгойн үс нь өрвийн босож бүгдээр цөм гэмших сэтгэлээр бурхны өмнө чин сэтгэлээсээ буруугаа мэдэн наманчилж тангарласан
хүмүүн бид энэ цагаас хойш өнө үүрд хаа явсан ч, мянган бэрх, түмэн гэгээн сургаалыг чанга мөрдөн сахиж явна. Дараа нь эрхэм дээд гэгээн бурхан багшдаа хичээнгүйлэн залбиран айлтгаж, энэ номыг чухам ямар ном гэх вэ? Хэмээн лавлан асууж, үүрд журамлан сахиж явахаа илэрхийлэв.
Бурхан бодисадва олны зүг хандаж айлдсан нь: энэ бол эх, эцгийн ачлалыг хариулахад бэрх гэдэг мөн билээ. Та нар сайн сахиж журамлан мөрдөж явтугай гэвээ. Энэ үед: Аяа бэрх олон дүү нар болон тэнгэрийн найман аймаг зэрэг бүгдээр хичээнгүйлэн сонсож бурхан бодисадвагийн зааварлан соёрхсон энэрэнгүй сэтгэлд баярлан
та бид бүгдээрээ эрс шийдэмгий сэтгэл зоригоор төрөл бүхэндээ бурхан бодисадвагийн гэгээн сургаалыг үүрд хичээнгүйлэн эрхэмлэж ачлал зүтгэлийг бишрэн мөрдөж бурхан бодисадвадаа даатган мөргөж ухрашгүйгээр залбиран буян үйлдэцгээе хэмээвой. Дадияата ум мүни маха мүни, шагжа мүни ей суухаа
Эх сурвалж: Өндөр гэгээн Занабазар соёлын сан