Home » Эх дэлхий бол бидний цорын ганц орон гэр. Байгаль эхийгээ хайрлан хамгаалах энгийн аргууд

Эх дэлхий бол бидний цорын ганц орон гэр. Байгаль эхийгээ хайрлан хамгаалах энгийн аргууд

by Aurora

Эх дэлхий бол бидний цорын ганц орон гэр.  Дэлхийн дулаарал цөөн хэдэн арван жилийн дотор олон усны нөөцийг ширгээх хэмжээнд хүрч болзошгүйг мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс байгаль экологио хамгаалах, дэлхийн дулааралтай тэмцэх нь хамгийн чухал асуудлуудын нэг болоод байна.

Бидний өдөр бүр хийдэг зүйлс манай гаригт нөлөөлдөг бөгөөд энэ нь эргээд бидний эрүүл мэнд, сайн сайхан байдалд нөлөөлдөг. Агаарын бохирдол нь нүд, уушгины асуудал үүсгэж, амьсгалын замын өвчлөлтэй хүмүүст ялангуяа илүү хортой байдаг. Тиймэс та хаана ч амьдарч байсан эх дэлхийгээ хайрлан хамгаалаарай.

Байгальд цагийг өнгөрөөж, эргэн тойрныхоо ертөнцтэй бүрэн холбоотой байх нь бидний  бие махбодийн болон оюун санааны эрүүл мэндэд олон эерэг нөлөө үзүүлдэг. Байгаль бол агуу эдгээгч гэдгийг бүгд мэддэг. Тэгвэл бид юу хийж чадах вэ? Яг одоо хэрэгжүүлж эхэлцгээе. Маш энгийн 2 арга байна.

Шүдээ угаахдаа усаа хэмнэцгээе. Хүн шүдээ угаахдаа л 5 литр ус зарцуулдаг гэсэн судалгаа байдаг. Хүн өдөрт 2.5 литр ус ууж биеийнхээ шингэнг тэнцвэржүүлдэг байхад дэмий асгасан ус  хоёр өдрийн хэрэгцээтэй тэнцэж байна. Нэг литр ус ямар үнэтэй байгаа билээ.1 сарын хэрэглээгээр үржүүлбэл нилээн хэдэн төгрөг болно.

Усаа хэмнэхийн тулд шүдээ угааж байх зууртаа дэмий гоожуулж байгаа усаа хааж байгаарай.  Дэлгүүр явахдаа даавуун болон олон дахин ашиглагдах тор, уутыг хэрэглэцгээе. Даавуун уут хэрэглэх нь маш зөв сонголт. Учир нь та нэг удаа худалдан аваад дахин дахин хэрэглэх боломжтой. Мэдээж энэ нь эргээд байгальд хор үгүй байх болно. /Цуврал1/

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!