Home » Дорнын анагаах ухаан: Өвдсөн үедээ хойд зүг рүү толгойгоо харуулж бүү хэвт

Дорнын анагаах ухаан: Өвдсөн үедээ хойд зүг рүү толгойгоо харуулж бүү хэвт

by Aurora

Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Дорнын анагаах ухааны энгийн зөвлөгөөнөөс хүргэж байна. Өвдсөн үедээ хойд зүг рүү толгойгоо харуулж бүү хэвт. Хүн гунигтай, зүрх зүсэгдсэн үйл харах, урам хугарах, уйлах, сандрах үед, тухайн организм нь хор ялгаруулдаг.

Харин жаргалтай инээд, өөдрөг бодол нь хорыг эсэргүүцдэг зөгийн бал мэт бүхэл бүтэн шингэнийг бий болгоно. Бид өнөөдөр ямар нэг бужигнаантай амьдралаар амьдарч байгаа нь нууц биш. Олон хүний ​​толгой өвддөг нь нийтлэг өвчлөл болсноор эргэн тойронд доорхи дарамтыг бий болгодог.

Бага ярь, юу хэлэх, хэзээ яаж хэлэхээ сайтар сонго. Чадвартай хэлсэн үг хамгийн үнэ цэнэтэй, чимээгүй байдал нь ЦИ-г хадгалдаг. Оюун санааны хүчийг хөгжүүл. Дорно дахины олон хэлэнд, тэр дундаа Хятад хэлэнд “оюун ухаан”, “зүрх” гэсэн ойлголтыг нэг үгээр илэрхийлдэг. Түвшиндээ хүрсэн хойноо хувийн амбицдаа хяналт тавьж, өөрийгөө мартаж, сэтгэл зүрхээ хөгжүүлж чадвал сайн үйлчилнэ.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Рэнцэнхандын Сайхан-уул

 

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!