Home » Дорнын анагаах ухаан: Толгойгоо сэрүүхэн, хөлөө дулаахан байлга

Дорнын анагаах ухаан: Толгойгоо сэрүүхэн, хөлөө дулаахан байлга

by Aurora

Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Дорнын анагаах ухааны энгийн зөвлөгөөнөөс хүргэж байна.

“Толгойгоо сэрүүхэн, хөлөө дулаахан байлга” гэсэн дүрмийг баримтлах нь чухал юм. Толгойдоо хэт их энерги хуримтлагдахаас сэргийлэх нь, цусны даралт ихсэхээс хамгаалах магадлалтай.

Эрчим хүчийг хөл рүү шилжүүлснээр даралтыг бууруулж, хөл дулаацвал зүрхний шигдээсээс сэргийлж чадна. Хүзүүгээ дулаан байлга. Таны биеийн маш чухал хэсэг болох толгой руу чиглэсэн (эсвэл түүнээс) олон судас ба мэдрэлүүд байдаг.

Мэдрэхүйгээ хэт эрчимтэй ашиглахгүй байхыг хичээ. Хэт их эсвэл хэт удаан үзэж, сонсож болохгүй. Хэрэв мэдрэхүйн эрхтнүүд нэлээд идэвхтэй ажиллаж байвал тэд өвдөж магадгүй юм. Хэт их хоол, ундаа хэрэглэвэл эрүүл мэндээ сүйтгэдэг.

Амьдралыг уртасгаж, өвчнөөс зайлсхийхийн тулд шүлс залгих дасгалыг өдөрт олон удаа хий. Усанд орсны дараа эсвэл наранд шарах үедээ салхинд цохиулж болохгүй. Хоол идсэний дараа суух, хэвтэхгүй байхыг анхаараарай, энэ нь таны амьдралыг богиносгох болно.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Рэнцэнхандын Сайхан-уул

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!