Нэгдүгээрт, бидний эргэн тойронд оршин буй бүх зүйл энергийн долгисол. Хоёрдугаарт, таталцлын хууль гэгч зүйл оршин байдаг. Бид юу бодно, түүнийг өөрсөддөө татна.
Бидний амьдралын түвшин нь бидний амьдарч буй энергийн түвшингээс хамаардаг нь ойлгомжтой зүйл.
Түүнчлэн эдгээр эрчим энергүүдийн түвшин нь зорилгын түвшингээс шууд хамааралтай оршино. Жишээ нь, хэн нэгнээс өс хонзон авахын мөрөөдөж амьдардаг хүн байлаа гэе. Энэ нь тэрээр өөрийн уур хилэн ба гомдол өширхлөөс эрчим энерги авдаг гэдгийг илтгэнэ. Гэтэл эдгээр эрчмүүд нь өөрөө өөрийгөө устган сүйтгэх мөн чанартай.
Том цар хүрээнд хараад үзвэл хуурмаг би буюу эгогоос үүсэлтэй бүхий л хүслүүд нь хичнээн буянлаг мэт сонсогдовч эцэстээ мөхөл доройтолд, азгүйтэл, харанхуй руу хөтлөдөг. Учир нь гэвэл тэдгээр нь мөн чанарынхаа хувьд эгоист буюу аминч хандлага дээр суурилсан байдгаас тэр.
Нөгөө талаас сэтгэл зүрхнээс гарсан, мөн чанарынхаа хувьд ямар нэг ашигч хонжооч байдлаас ангид хүслүүд нь бидэнд асар их урам зориг, баяр хөөрийг авч ирдэг. Жишээ нь та, “Юу ч тохиолдож байсан би энэ ертөнцөд хайр ба гэрэл гэгээг авч ирэх болно.
Хувь тавилан надад ямар ч хатуу хэцүү сургамж өглөө гэсэн миний эргэн тойрны хүмүүс надтай яаж ч харьцлаа гэсэн би, ялгаагүй Бүхний дээдийн албат хэвээр үлдэх болно. Тэгээд энэ ертөнцөд хайр, гэрэл гэгээг авч ирэх болно” гэж өөртөө хэл.
Ингээд хэсэг хугацааны дараа өөртөө өөр нэг нөхцөл болзол тавиад, “Би энэ ертөнц дээр зөвхөн өөрөө өөрийнхөө төлөө л амьдрах болно. Магадгүй гэр бүлийнхээ төлөө, магадгүй цаашлаад улс үндэстнийхээ төлөө. Амьдрал богино. Энэ амьдралаас би аль болох ахиухан зугаа цэнгэл, алдар нэр олохыг хичээх болно.
Юу ч тохиолдсон би үүндээ хүрэх л болно. Мөн энэ зорилгод минь саад болсон бүхнээс хатуу өс хонзон авах болно” гэж өөртөө хэл. Та онцын хүндрэлгүйгээр сэтгэл зүйн төлвийн ялгаатай байдлыг мэдрэх болно гэж би бодож байна. Эхний тохиолдолд, энгийн хүний хувьд бол түүнд аз жаргалын, ахиц дэвшлийн мэдрэмж илрэх бол хоёр дахь тохиолдлын тухайд хүч шавхалт, баригдмал байдлыг мэдрэмж ирэх болно.
Эхний тохиолдолд, тухайн хүний бүх организм эв зохицолтой ажиллаж эхлэх ба гэрчүүдийн ажигласнаар бол зүгээр л тийм хүмүүсийн дэргэд байх нь аз жаргалын мэдрэмжийг өгч байсан ба тэр ч байтугай хүнд хэцүү өвчин ч эмчлэгдэх боломжтой.
Хоёр дахь тохиолдлын тухайд бол организмд өөрийгөө устган сүйрүүлэх биохимийн процесс явагдаж эхлэнэ. Тийм хүмүүсийн дэргэд байх нь сөрөг мэдрэмжийг төрүүлэх бөгөөд физик буюу биеийн түвшинд бол бие махбодь өвдөх магадлалтай болно.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Ведийн зурхайч, сэтгэл зүйч Рами Блектийн “Амжилт, аз жаргал, эрүүл мэндэд хүргэх 10 алхам” номоос