Home » Таны дархлааг сайжруулах шилдэг аргууд

Таны дархлааг сайжруулах шилдэг аргууд

by Aurora

Дархлаа сайжруулах шилдэг аргууд. Гадаа хүйтэн болж байна. Хүн бүр биеийн эсэргүүцэл, дархлаагаа сайжруулах тал дээр анхаарах хэрэгтэй. Дархлаа хэвийн байснаараа хүн эрүүл байдаг. Дархлаагаа сайжруулахын тулд  шингэн юм маш сайн уух хэрэгтэй.

Түүнчлэн ногоон цай нь маш сайн нөлөөтэй гэдгийг та бүхэн аль хэдийн мэдэж байгаа байх. Гэхдээ та дархлаагаа сайжруулна гээд хэтэрхий их ус уугаад байж болохгүй. Харин та усыг хэвийн хэмжээнд ууж байгаа эсэхээ шээснийхээ өнгөөр шинжиж болно. Дархлаа дэмжих хэд хэдэн аргыг хүргэж байна.

  1. С болон D витамин тогтмол хэрэглэх.
  2. Тэжээллэг эрүүл хүнс тохируулан хэрэглэх
  3. Дасгал хөдөлгөөн. Цус тунгалагийн эргэлтийг сайжруулж, дархлааны эсийн үйл өжиллагааг идэвхжүүлнэ. Стресс тайлах шилдэг аргуудын нэг.
  4. Тайван байх. Энэ маш чухал. Учир нь стресс нь дархлааг унагаадаг гол хүчин зүйл.
  5. Агаарт алхах
  6. Хорт зуршлаасаа зайлсхийх.
  7. Ходоодны хүчлийг сайжруулах. Энэ нь биеийн дархлааны системийн чухал хэсэг. Хүнсээр дамжин биед орж буй бичил биетнийг устгах гол зэвсэг.

Бидний дархлааны системийг дэмждэг зүйл нь биен дэх ашигтай бактерийн тоо өндөр байх тусам биеийн үйл ажиллагаа өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх, дархлааны системээ сайжруулах гэх мэт үйл ажиллагаа эрчимтэй сайн явагддаг байна. Ашигтай бактерийн тоо толгойг олшруулдаг хоол нь эслэг бүтээгдэхүүн хэрэглээрэй. Тухайлбал, тараг, айраг, хоормогоос эслэг авч байгаарай.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: neguusel.com

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!