Эрхэм хүндэт уншигч та бүхэндээ Күнзийн сургаалаас хүргэж байна.Хүн л замыг өргөсгөдөг. Харин зам хүнийг биш шүү. Мунхаг хүн өөрийг нь ойлгохгүй байна гэж гомдоллодог.
Ухаантай хүн бол эсрэгээр, хүмүүст ойлгуулж чадахгүй байгаадаа харамсдаг. Мэргэн ухаанд хамгийн ойрхон цэг бол аливаа юмны алтан дундаж юм. Түүнд хүрэхгүй байна гэдэг нь түүнд дайраад анзааралгүй өнгөрөөд явчихтай адилхан.
Хэн нэгний ухааныг бусдын ухаантай харьцуулж болно. Харин хүний тэнэгийг өөр хэний ч тэнэглэлтэй жишин харьцуулахын аргагүй. Эмэгтэйчүүд хийгээд дорд эрчүүдтэй харьцах тун хэцүү. Хэрэв тэдэнтэй ойртон дотносох юм бол, үгийг чинь сонсохоо болино.
Холдох юм бол, тэдний зүгээс чамайг зайлшгүй үзэн ядах болно. Мэдэж буй хүн эргэлздэггүй. Хүнлэг хүн сэтгэл чилдэггүй. Зоригтой хүн айж эмээдэггүй. Шальгүй жижиг хүн алдаа гаргачихвал ямагт өөрийгөө цайруулан зөвтгөх гэж оролддог.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.