Home » Энэ насандаа зөв амьдарвал дараа төрөл маань сайн болно

Энэ насандаа зөв амьдарвал дараа төрөл маань сайн болно

by Aurora

 

Бурханы шашин хойд, урьд төрлийг хүлээн зөвшөөрдөг. Хүн гэдэг хоёр зүйлээс бүтнэ. Сүсэгтэн та бүхэнд энгийн, ойлгомжтой тайлбарлавал, хүнд баригддаг бие болон баригддаггүй бие байна. Баригддаг бие юунаас бүтдэг вэ гэвэл эх эцгийн үр хөврөлөөс тогтоно.

Баригддаггүй бие нь сүнс юм. Сүнс бол эцэг эхийн үр хөврөлийн дунд орж өссөөр биежээд гарч ирж байгаа юм. Яг л хувцас өмсч байгаа мэт. Сүнс нь урьдын төрлөөс ирнэ. Ингэхдээ урьд төрлийн үйлийн үрийг тээгээд ирдэг. Нэг компютерт байгаа бүх мэдээллийг нөгөө компьютерт флашаар зөөдөг шиг. Тиймээс буянтай ирсэн бол буянаа эдэлнэ, нүгэлтэй ирсэн бол нүгэлээ эдэлнэ.

Бид энэ насандаа зөв амьдарч чадвал дараагийн төрөл маань сайн болно. Бид мөнх биш шүү дээ. Хэзээ нэгэн өдөр хорвоогийн мөнх бусыг үзнэ. Тиймээс сайн сайхан зүйлийг аваад хойд төрөл рүү явах ёстой. Тэгэж чадвал дараагийн төрөлдөө их том бэлэгтэй очиж байгаа юм шүү.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Ачит багшийн айлдвараас

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!