Home » Сэтгэл: Шунал гэдэг авах сэтгэл Уур гэдэг омог сэтгэл Мунхаг гэдэг өөриймсөх сэтгэл Эдгээр бүгд хүслээс ундарч Би-д хурана

Сэтгэл: Шунал гэдэг авах сэтгэл Уур гэдэг омог сэтгэл Мунхаг гэдэг өөриймсөх сэтгэл Эдгээр бүгд хүслээс ундарч Би-д хурана

by Aurora

Үл үзэгдэх атлаа үйл хөдлөлөөр харагдах Үл сонсогдох атлаа үг яриагаар илэрхийлэгдэх Баригдаж уягдахгүй атлаа бодлыг хүлэж туших Бүгд эдгээр нь сэтгэлийн хоосон чанар Сэтгэлийг хоосон хэмээвээс
Үйл юунаас төрөх Сэтгэлийг бодит хэмээвээс Үл хүртэгдэх учир юунд

 

Мунхаг, уур, шунал сэтгэлийн муу чанар Энэрэл өглөг огоорол сэтгэлийн сайн чанар Муу, сайн гэдэг сэтгэлийн хуурмаг чанар Эл бүгдэд үл автах нь гэгээрлийн билиг чанар Шунал гэдэг авах сэтгэл Уур гэдэг омог сэтгэл Мунхаг гэдэг өөриймсөх сэтгэл

Эдгээр бүгд хүслээс ундарч Би-д хурана Өөрт оногдоогүйг хүсэх нь шуналын сэтгэл Өрөөлийг өөрчлөх хүсэл нь хилэнгийн сэтгэл Өөр болоод өрөөлийг алагчлах нь мунхагийн сэтгэл Эдгээр бүгд нийлээд зовлонгийн шалтгаан билээ

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Ө.Батболд Сэтгэл / Гэгээрэхүй шүлгийн цомгоос /

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!