Намайг энэ хорвоогоос явах үед таны нулимс урсах болно, гэхдээ би түүнийг тань мэдэж чадахгүй, тиймээс өнөөдөр миний төлөө байгаач. Та миний бүхий л алдааг мартах байх, гэхдээ би уучилсан гэдгийг тань мэдэж чадахгүй, тиймээс одоо намайг уучлаач.
Надруу цэцэг илгээсэн ч би харж чадахгүй, тиймээс одоо надад цэцэг өгөөч. Намайг магтсан сайхан үгс хэлэх боловч би түүнийг тань сонсож чадахгүй, тиймээс одоо намайг магтаач. Та намайг санах болно, гэхдээ намайг санаж байгааг тань би мэдэрч чадахгүй. Тиймээс одоо надад илүү их цагийг зориулаач.
Хайртай бол хайртайгаа, талархаж явдаг бол талархаж байгаагаа, уучилсан бол уучилсан гэдгийг хойш тавилгүй хэлж байгаарай. Эрүүл, хөгшин, залуу байхаас үл хамааран танд, түүнд маргааш гэдэг өдөр хэнд ч амлагдаагүй.
Боломж байгаа дээр нь хайрла
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Сэтгэл судлаач Наранбаатар