Home » Зовлон жаргалаа нууж яв, мэдэх ёстой нь мэдэж явбал болоо…

Зовлон жаргалаа нууж яв, мэдэх ёстой нь мэдэж явбал болоо…

by Aurora

Мэдэх ёстой нь мэдэж явбал боллоо. Хүн бүр өөр өөрийн ачаагаа үүрдэг хорвоод би л их зовж байна гэж бүү эндүүр. Хэлэхгүй л болохоос биш бүгд л их бага өөр өөрийн зовлонтой. Таныг зовж явааг хараад тавлах хүн ч бий. Өрөвдөх хүн ч бий.

Харц доогуур хүндхэн явах өдөр хүний амьдралд байдаг ч хүнд үеэ даваад мишээх өдөр бас бий. Тэвчээр хатуужил ухаан зааж даруу бөгөөд хөдөлмөрч яваа хүн амьдралын хүндийг туулж чадна. Танд туслахгүй байсан ч бусдад бүү гомд. Тэнгэр гэж байдаг болохоор тэр танд тусална аа.

Жаргалаа ч бас далд байлга. Атаа жөтөө, янз бүрийн хэл аманд өртөөд жаргах ёстой цагаа эрх дураараа эдэлж чадахгүй болчих үе байх. Таны жаргалтай буй нь буруу юм шиг мэдрэмж өгдөг жаргалтай байхад чинь дургүй явдаг муу хүний хорон үгийн зангаанд орох вий сэрэмжил.

Тэгээд ч жаргал бол хүний нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болдог зүйл болохоор та хүртэх эрхтэйгээ л хүртсэн. Таны ямар их зовж байж бүтээсэн амьдралыг мэдэхгүй хүн хараад “энэ яасан гэж ингэж жаргаж байгаа юм” гээд жаргал зүгээр л олдсон юм шиг хувааж эдлэх гэдэг.

Хуруугаа ч хөдөлгөөгүй хүн жаргалаас чинь булаалдах нь үнэндээ шударга биш. Эсвэл “Чи жаргалаа тэр ядарсан хүнд өгөөч” гэж жаргаж яваа нь таны буруу юм шиг дарамтлах хүн байх. Гэтэл түүний ядарч яваад та буруугүй. Мэдээж тусалж болох ч ийм шантаажаар туслах дэмий л байдаг. Тиймд ойлгохгүй хүнээс жаргал зовлонгоо нууж яваарай.

Эх сурвалж: caak.mn

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!