Зарим зүйлийг орхих хэрэгтэй хувиа хичээсэн дээ биш өөрийгөө хүндлэхийн тулд. Зарим хүнээс холдох хэрэгтэй хувирч өөрчлөгдсөн дөө биш зүгээр л сэтгэлээ цэгцлэхийн тулд. Яг ямар амьдралыг хүсч буйгаа шийд. Тэгээд тийм биш бүх зүйлд үгүй гэж хэл. Таныг хайрладаг хүмүүст таларх.
Таны хэрэг буй хүмүүст тусал. Таныг өвтгөсөн хүмүүсийг өршөө. Таныг орхисон хүмүүсийг март. Жил, сар, долоо хоногийн өмнөхтэйгээ бид адил байдаггүй. Бид тасралтгүй өөрчлөгдөн хөгжиж байдаг. Туршлага ч зогсдоггүй. Энэ бол амьдрал. Болохгүйгээ явуулсан цагт л илүү сайхан зүйлс таны амьдралд орж ирэх орон зай бий болно. Хэн нэгний муу талыг хүн бүр л олж харж чаддаг. Харин чи бусдын сайныг олж хардаг нэгэн нь бай.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Tsetsegjargal Dorj