Home » Мял богд: Хүний муулахыг тэсэхгүй бол Хүлцэл сахилын хэрэг юун Тачаал хорслыг дарахгүй бол Тахил мандлын утга юун

Мял богд: Хүний муулахыг тэсэхгүй бол Хүлцэл сахилын хэрэг юун Тачаал хорслыг дарахгүй бол Тахил мандлын утга юун

by Aurora

Мял богдын захиас үгнээс. Авралын дээд багшдаа бишрэлгүaй Авшиг хүртээд юуны тус Утгын шимийг зүрхэндээ шингээлгүй Уншилга цээжлээд юуны тус Бэртэгчин амьдралаас холдолгүй
Бясалгал хийхийн хэрэг юун Бие сэтгэлээ номхотголгүй Мөргөл хийхийн ашиг юун

 

Хүний муулахыг тэсэхгүй бол Хүлцэл сахилын хэрэг юун Тачаал хорслыг дарахгүй бол
Тахил мандлын утга юун Аминч үзлийн хир шингэсэн Өглөг буян юуны тус Амьтан бүхнийг эх шигээ бодолгүй
Өндөр суудал юуны тус

Ариун үзэгдлийг сэрж мэдэхгүй Суварга босгоод юуны тус Аж төрлөө бясалгал болгохгүй Цац талбиад юуны тус Өр зүрхний угаас залбиралгүй Өргөл бариад юуны тус Үнэн номыг анхаарч сонсолгүй Өвдөг сөхрөөд юуны тус Амьд сэрүүнд нь итгэж бишрэлгүй Авсанд мөргөөд юуны тус Найдангуй орчлонд сэтгэл уйдалгүй Наминчлал үйлдээд юуны тус

Өөрөөсөө илүү бусдыг хайрлалгүй Өгөөмөр амлаад юуны тус Нүглийн буртгийг дотроос угаалгүй Нүүрээ будаад юуны тус Башир хуурмагийг жигшээ нь үгүй Шашин номлоод юуны тус Багшийн үгийг дагах нь үгүй Шавь нар олшроод юуны тус Агуулга гээсэн хэлбэрдэл бүхэн Ашиг болохгүй уршиг болно Ариун зорилгодоо үнэнч бол
Аливаа дэмийрлээс хол байгтун.

Эх сурвалж: buddhism.mn

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!