Home » Хоолой чөлөөлөх дасгал. Өглөө орой, өдөрт хоёр удаа, тус бүр 20 минут хийгээрэй.

Хоолой чөлөөлөх дасгал. Өглөө орой, өдөрт хоёр удаа, тус бүр 20 минут хийгээрэй.

by Aurora

Хүүхэд наснаас эхлэн хүн бүрт өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх хүсэл хязгаарлагдаж ирсэн – юу дуртайгаа хийх болон хэлэх ямар нэгэн байдлаар хориглогдож ирсэн-энэ илэрхийлэгдээгүй үлдсэн хүсэл, энерги хоолойд гацсан байдаг.

Хоолой бол өөрийгөө илэрхийлэх төв: аманд орсон зүйлийг залгих үүргээс гадна өөрийгөө илэрхийлэх чадварыг илтгэх төв юм. Энэ хоёр дахь чадвар хөгжөөгүй байдаг. Өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг эргэн олохыг хүсвэл доорхи зүйлийг хийж болно.

Хэн нэгэнд хайртай дуртай бол түүнийгээ хэл, юу ч хэлсэн хамаагүй, тэнэг мангар харагдсан ч хамаагүй: заримдаа тэгж харагдах зүгээр. Урсгалаараа бай, өөрийгөө битгий барь. Уур хүрвэл мөн чөлөөтэй илэрхийл, хэлсэн шиг хэл: үнэн сэтгэлээсээ уурла, барих гэж хичээх хэрэггүй.

Хүмүүс уураа барих гэж хичээх урлагт бага наснаасаа суралцсан байдаг нь их аюултай: гараагүй энерги дотор хадгалагдаад үлддэг, хуримтлагдсаар сүүлд нь барьж дийлэхгүй болоод ирэхээрээ их муухай хэлбэрээр гардаг. Зарим даа чанга хашгирах юм уу, нэг иймэрхүү зүйл хийж сэтгэл хөдлөлөө гаргахад гэмгүй.

Нэг эртний дасгал санал болгоё: нэг хэсэг орой бүр хийгээрэй. Газар эсвэл хатуу сандал дээр сууна, хоёр тийш ганхаж эхэл. Нэг тийш ганхахад таны нэг л бөгс газар, сандалд хүрсэн байх ёстой. Нөгөө тийш ганхахад нөгөө бөгс. Хатуу юман дээр суугаарай.

Энэ бол эртний дасгал, зорилго нь таны нугасны угт унтаж буй энергийг дээш татаж, сэрээх явдал юм.Та өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чаддаггүй, хахир сөөнгө хоолойтой бол тэнд ямар нэгэн юм гацаж, тэгээд та энэ байдалдаа дассан байдаг.

Гацааг гаргахын тулд гаднаас хүчтэй энергээр нөлөөлөх хэрэг гарна. Доороос ирж буй энергийн урсгал ийм үүрэгтэй. Та хүссэн хүсээгүй энерги дээшлэх болно. Хоёр тийш ганхах дасгалаа 10 минут хийсний дараа 10 минутын турш “АЛЛА” гэж чанга хэлнэ.

“Алла, алла, алла, ….”. Нэг тийш ганхахдаа “Алла”, Нөгөө тийш ганхахдаа “Алла”. Бага багаар энергийн урсгал хүчтэй болж ирэхийг та мэдрэнэ, таны дуу ч чангарч ирнэ. Халаад ирэхээрээ зарим хүмүүс бүр “Алла” гэж хашгирна, хөлс гарна. Хоолойд гацсан энерги голын усыг хаасан далан мэт: энергийн хүчтэй урсгал эцсийн эцэст даланг сэт цохино.

Өөрийгөө бүү хорь, чөлөөтэй бай. Чөлөөтэй байх тусам илүү үр дүнд хүрэх болно. “Алла” гэдэг үгийг хайхах хэрэггүй, ямар нэгэн шашин, шашны үйлтэй холбоогүй. “А” , “Л” гэдэг үсгийн дуудлагад л учир байгаа юм. Та хийгээд ирэхээрээ энэ дасгалд дуртай болж ирнэ. Яагаад гэвэл та маш их таашаал, эрх чөлөө мэдэрч эхлэнэ. Танд таалагдаж ирэх үедээ өглөө мөн хийж эхлээрэй, ингээд өглөө орой, өдөрт хоёр удаа, тус бүр 20 минут хийгээрэй.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: ОШО “Сэтгэл анагаах эм” номноос…

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!