Давс нь бидний алдагдсан эрч хүчийг сэргээн нөхөж өгдөг. Эрт дээр цагт бидний өвөг дээдэс аян замд явахдаа хамгаалах сахиус болгож давсыг авч явдаг байж. “Гүйдэлтэй” гэгддэг эсвэл цэвэр бус газруудад мөрөн дээгүүрээ давуулан шидэх бөгөөд тэгснээр сөрөг талын хүч түүнд нөлөөлж чаддаггүй гэгддэг.
Мөн давсыг ховс болон шидийн үйл хэрэгт ашиглах тохиолдол цөөнгүй байх агаад тунгалаг цагаан талстууд бүхий давс нь хүмүүнээс хар шид, хараалын хүчийг арилгаж, аз жаргалыг нь буцаан авч ирэх хүчтэй байдаг.
Давсыг ашиглан хэрхэн өөрийгөө хамгаалах вэ?
Жор 1. Бидний өвөг дээдэс, хүнийг нарийн эрчмээр хорлоход, тэрээр яриандаа автсан, орчны үйл явдалд анхаарал хандуулах боломжгүй болсон үед хийгддэг гэдгийг анзаарсан байдаг. Тэрхүү мөчид атаархагч эсвэл хорлогч нь, таныг хуурмагч бялангач яриагаараа сатааруулан энэ завсар нарийн эрчмээр хорлох нөлөөг үзүүлдэг.
Иймэрхүү аюулаас зайлсхийхийн тулд эрт дээр цагаас оросын ард түмэн ширээн дээрээ таг нь нээлттэй сав тавьдаг уламжлалтай байсан. Ингэснээр давс нь сөрөг энергийг залгин унтрааж, сөрөг энергийг зайлуулдаг. Харин хорт сөрөг хүслүүд нь эргээд илгээсэн эзэн рүүгээ буцдаг.
Жор 2. Давс нь мөн агуу их анагаагч бөгөөд тэрээр хар дарсан зүүдийг эмчилдгийн зэрэгцээ, нойргүйдлийг анагаадаг. Хэрэв та Мэлхий, Хилэнц, Загас, Ихэр, Жинлүүр, Хумхын ордонд төрсөн бол гурван чимх давс усанд найруулаад түүнийгээ орныхоо хөл болон толгой орчимд тавиарай.
Хонь, Үхэр, Арслан, Охин, Нум, Матрын ордныхон орныхоо хөл болон толгой орчимд хоёр саванд хуурай давс хийж байршуулаарай. Өглөө нь давс болон давстай усаа бохирын суултуур руу асгах хэрэгтэй. Энэхүү процедурыг гурван шөнийн турш хийх хэрэгтэй ба үүний дараа таны зүүд нойр маш бөх, гүн болох болно.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Boldsukh Badamsed