Home » Бусдын лааг унтраалаа гээд, таны лаа илүү гэрэлтэхгүй. Бүхнийг эерэгээр хар, Та жаргалтай болно. Бүхнийг өршөөж уучил, Та илүү жаргалтай болно. Бүхнийг энэрч хайрла, Та хамгийн жаргалтай нь болно.

Бусдын лааг унтраалаа гээд, таны лаа илүү гэрэлтэхгүй. Бүхнийг эерэгээр хар, Та жаргалтай болно. Бүхнийг өршөөж уучил, Та илүү жаргалтай болно. Бүхнийг энэрч хайрла, Та хамгийн жаргалтай нь болно.

by Aurora

Бусдын лааг унтраалаа гээд, таны лаа илүү гэрэлтэхгүй. Сайхан халуун сэтгэлтэй байхад санасан бүхэн саадгүй бүтнэ. Туршлага гэдэг тун хатуу багш. Тэр эхэлж шалгалтаа аваад дараа нь хичээлээ заадаг. Хичээдэг хүн найдвар ярьдаг. Залхуу хүн бүтэлгүйтэл ярьдаг.

Өөрийгөө хайрлах, халамжлах, өөрийн аз жаргалыг эн тэргүүнд тавих нь ерөөсөө амиа бодсон хэрэг биш юм. Энэ хэрэгтэй зүйл байдаг. Чи өөрөө аз жаргалтай байдлыг мэдэрч мэдэж чадсан л бол бусдыг аз жаргалтай байлгаж чадах юм.

Амьдрал маш богино тэгэхээр өөрийн их зангаа хаяж, хурдан уучилж, удаан итгэж, сэтгэлээсээ хайрлаж, чанга инээж бас чамайг инээлгэж буй зүйлээс хэзээ ч битгий татгалз. Бүхнийг эерэгээр хар, чи жаргалтай болно. Бүхнийг өршөөж уучил, чи илүү жаргалтай болно. Бүхнийг энэрч хайрла, чи хамгийн жаргалтай нь болно.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Tsetsegjargal Dorj

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!