Home Амьдралын хэв маяг Аав ээж тэнгэртээ явчихна. Ах дүү нар амьдралаа л бодно. Үр хүүхэд цаг нь болохоор үүрнээсээ ниснэ. Эцсийн эцэст таны дэргэд хань тань л үлдэнэ. Сайн ханьтай болох гэж биш, өөрөө хүний сайн хань нь байгаарай.  

Аав ээж тэнгэртээ явчихна. Ах дүү нар амьдралаа л бодно. Үр хүүхэд цаг нь болохоор үүрнээсээ ниснэ. Эцсийн эцэст таны дэргэд хань тань л үлдэнэ. Сайн ханьтай болох гэж биш, өөрөө хүний сайн хань нь байгаарай.  

by Aurora

Амьдралд сайн нь ч, муу нь ч болоод л өнгөрдөг. Болоод л өнгөрөх зүйлд бүү сэгсэгнэж онгир, бүү гуниж гутар. Бүгд л цаг зуурын асуудал. Амьдралыг дагаж бүү савлаад бай. Хиймортой тэнгэртэй байж өөрийн орон зайн даа л бай. Аав ээж тэнгэртээ явчихна. Ах дүү нар амьдралаа л бодно.

Үр хүүхэд цаг нь болохоор үүрнээсээ ниснэ. Эцсийн эцэст таны дэргэд хань тань л үлдэнэ. Та сөрөг бодолтойгоор эерэг амьдралыг туулж чадахгүй. Сайн ханьтай болох гэж биш, өөрөө хүний сайн хань нь байгаарай.  Та 2 бие биеэн дээ уусан илүү аз жаргалтай болж, амьдрал цэцэглэх болно. Эзэн нь хичээвэл заяа түшнэ гэж энэ буй.

Харилцааг төгсгөдөг таван шалтгаан:

  •  Дахин дахин давтагдсан шүүмжлэл
  • Олон удаагийн доромжлол, ёжлолоос авсан мэдрэмж
  • Үргэлж өөрийгөө өмгөөлж хамгаалах
  • Харилцааны дутагдал, хомсдол
  • Өөрийгөө засаж өөрчлөхгүй байж хийсэн муу үйлийнхээ төлөө хий хоосон уучлал гуйлт.

Үрэх мөнгөтэй биш, тэвэрч үнсэх үртэй хүн л хамгийн баян. Мэдэхгүй хэлтэй, өөрийн биш шашнаас аврал гуйж байхаар мөнх хөх тэнгэрээс ивээл эрч хүч гуй. Тахилгат Их хайрхадуудынхаа эзэнд лус савдгуудаас өршөөл энэрэл гуй. БууЭрИл ДээдЭс эмгэд, өвгөдийнхөө эрчимд үрсийнхээ ирээдүйг даатга. Эвий дээ эвий. Эмэгтэй хүн тэвчиж тэвчиж эцэст нь уйлдаг. Тэмцэж буй нь л энэ шүү дээ.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Tsetsegjargal Dorj

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!