Хараал явж хар толгойд гэж. Хүнийг хараавал өөрөө эхэлж хараагддаг хэмээн өвөг дээдэс минь сургаж үлдээсэн байдаг. Хүний мууг битгий үзэж бай. Өөрийн тань дотор их л эвгүй зүйл үүсч байдаг юм шүү. Хүний мууг үзээд байгаа юм шиг мөртлөө өөрийнхөө доторх тийм зүйлийг услаад сууж байдаг байна.
Хүн рүү битгий хараалын үг хэлж бай. Эхлээд өөрийгөө харааж, өөрийнхөө амьдралыг тэр үгээрээ эрчимжүүлж байдаг байна. Өөрийгөө хараах нь бусад хүн хараахаас илүү хүчтэй байдаг гэнэ. Өөрийн амнаас гарч байгаа үгийн эзэн нь болж яваарай. Та л энэ биеийнхээ эзэн шүү дээ.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: neguusel.com