Home » Та дэлхийг өөрчлөхийг хүсвэл эхлээд өөрөө өөрчлөгд…

Та дэлхийг өөрчлөхийг хүсвэл эхлээд өөрөө өөрчлөгд…

by Aurora

Бид яагаад ч юм өөр газар нутаг руу явах, аялах, байгаа орчноо өөрчилж шинэчлэх хүсэлтэй байдаг. Заавал нүүдэлчин угсаатай гэдэгтээ ч биш байх. Бид өдөр бүр нэг л ижил, нэг л хэвийн бодолд автдаг. Учир нь бид өглөө бүр сэрээд нөгөө л бахь байдаг эд зүйлс, орчин тойрон, дандаа таньдаг зүйлс…

 

Тэднийг харах бүрт яг л нөгөө бодлууд давтагдан тархинд орж ирдэг. Бас л нөгөөх мэдрэмж… Хэдий удаан энэ байдал давтагдах тусам амьдрал маань яг л тийм болж хэвшдэг. Өөрөөр хэлбэл бид ямар ч өөрчлөлт дэвшилгүй, идэвхгүй байдалд ордог.

Тэгэхээр бидний далд ухамсарт эндээс гарах хүсэл төрдөг учир бид нүүхэд, өөр улс оронд очих, аялах зэрэгт өөрийн эрхгүй татагддаг. Гэхдээ бид өөрчлөгдөхийн тулд заавал дассан газраа солих шаардлагатай биш. Бид толгой доторх бодлоо, мэдрэмжээ өөрчилж болно. Яаж гэвэл бясалгал хийж.

Мэдээж өөр олон арга байдаг. Хамгийн үр дүнтэй нь бясалгал. Бясалгал гэхээр л заавал тэгж сууна, хөл гараа тэгж байрлуулна гэдэг гадна талын элдэв зүйлсэд ач холбогдол өгөх шаардлагагүй. Дотооддоо л 100 хувь төвлөрөх нь чухал. Бясалгаж дадсанаар та өөрийн хандлага, гадна ертөнцийг харах өнцгөө өөрчилж чадна.

 

Энэ л хангалттай том өөрчлөлтийг бидэнд авчирч чаддаг. Жирийн нэг эд зүйлс байсан ч гайхалтай бүтээл мэт болдог. Өдөр бүр таарсаар байгаад бараг харахаас ч уйдмаар санагддаг тэр хүн чинь хамгийн сонирхолтой хайр татам нэгэн болж хувирдаг… Уг нь бол ийм л энгийн юм. Тиймээс л хэрвээ та дэлхийг өөрчлөхийг хүсвэл эхлээд өөрөө өөрчлөгдөх хэрэгтэй гэдгийн утга нь энэ л юм…

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Намхайдоржийн Цогтмандах

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!