Зорилгогүйгээр, урсгал даган хөвж амьдардаг хүн аз жаргалтай байж чадахгүй. Яагаад гэвэл аз жаргалтай амьдралын тулд амьдрал утга учиртай байх зайлшгүй шаардлагатай. Учир нь гэвэл сүнсний үндсэн хэрэгцээ шаардлага болвоос амьдрал утга учиртай байх шаардлага юм.
Чухамхүү энэ нь бидэнд зорилгыг бий болгодог. Хүүхэд багаасаа сохор байсан, хөгжлийн бэрхшээлтэй Хелен Келер амьдралдаа олон зүйлд хүрч чадсан. Тийм эрүүл бус биемахбодитой атлаа хэрхэн тийм аз жаргалтай байж чаддаг тухай түүнээс асуухад тэрээр:
“Дийлэнхи хүмүүс аз жаргалын тухай огт буруу төсөөлөлтэй байдаг. Өөрийн хүслээ хангах замаар түүнд хүрэх боломжгүй. Жинхэнэ зорилгодоо үнэнч тууштай байх зайлгүй шаардлагатай” хэмээн хариулсан байдаг.
Өнөөдрийн бидний соёл иргэншлийн тухайд аз жаргалын үндсэн нөхцөл бол биед тав тухтай нөхцлийг бий болгох гэж ойлгодог.
Гэвч үнэн хэрэгтээ бидэнд энтузиазм, урам зориг өгөх зүйл л хэрэгтэй. Түүний төлөө тэмүүлдэг, түүний төлөө өглөө эртлэн босохыг хүсдэг тийм зорилго байх хэрэгтэй. Түүнээс гадна зорилго нь зовлон шаналлыг хүчтэй хөнгөвчлөх чадалтай байдаг.
Жишээ нь, үр хүүхэдтэй болохыг ихээр хүсч байсан төрж буй эмэгтэй төрөлтийг дагалдах өвдөлтийг анзаарахгүй байж болно. Нөгөө талаас утга учиргүй үйлээр хөөцөлдөгч хүмүүн нь өчүүхэн зүйлд цухалдан дүрсхийж байдаг….
Бид бүдүүн тойм эрчмийг хоол хүнснээс авдаг бол нарийн эрчмийг өөрийн энтузиазм буюу урам зоригоос олж авдаг. Харин урам зориг нь агуу зорилготой байсны үр дүнд үүсэн бий болдог.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Ведийн зурхайч, сэтгэл зүйч Рами Блектийн “Аз жаргал, эрүүл мэнд, амжилтанд хүрэх 10 алхам” номоос