Манал бурханы лагшин хөх өнгөтэй, хоёр мутрын баруунаар эмийн ургамал, зүүнээр бадар аяга барьсан, хоёр хөл очир завилгаагаар оршин байдаг.Манал бурханы нэр, алдар, тарнийг нэгэн удаа өгүүлсэнээр найман түмэн галавын хилэнц дэв, бузарыг арилгана. Арван удаа тоолж уншихад найман буман галавын хилэнц арилна.
Түүнчлэн заларсан найман манлад соёрхолыг талбиваас өвчин зовлонд нэрвэгдсэн түүнээс амар хялбар хагацаж урт наслах ба өвчин зовлонгүй болж дайсан хулгайчийн хийгээд хүн болон хүн бусын хорлол амьдралд тохилдож болох хорлол хөнөөл амирлах юм.
Манал бурханы зүрхэн тарни. Ум намо вага вадэ Вэханзэ гүрү бэндүрья браваразаяа Дата гадаяа архадэ самяг сам вүддаяа. Дадята Ум вэханзэ вэханзэ Маха вэханзэ Вэханзэ раза самүд гадэ суха. Дадята Ум вэханзэ вэханзэ Маха вэханзэ Вэханзэ раза самүд гадэ сухаа.
Эх сурвалж: Бурханы сургаал ба ёс зүй групп