Home » Уурыг тань хэн хөдөлгөнө, өөрийг тань тэр удирдана. 

Уурыг тань хэн хөдөлгөнө, өөрийг тань тэр удирдана. 

by Aurora

Лао-цзы бол эртний Хятадын гүн ухаантан, Даогийн сургуулийг үндэслэгч. МЭӨ VI-V зуунд амьдарч байсан. Даоист буюу Бумбын философийн урсгалын анхны төлөөлөгч юм. Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ түүний гайхалтай  сургааль үгнүүдээс  түүвэрлэн хүргэж байна.

Тэрээр хүмүүсийг хүсэл шуналгүй, өрсөлдөөнгүй, элдэв заль мэхгүй, ашиг орлого гэхгүй, ерөөсөө энгийн амьдрахыг сургадаг байв. Хэнтэй ч өрсөлдөхгүй, барьцахгүй, зөвхөн өөрөөрөө байх үедээ сэтгэл хангалуун болсон цагт бүгд таныг хүндлэх болно.

Хэрвээ та чиглэлээ өөрчлөхгүй бол төгсгөл рүүгээ явж байгаа гэсэн үг . Аливаа доромжлолыг тайван хүлээж ав. Доромжлолыг хүлээж ав гэж юу гэсэн үг вэ ? Өөрийгөө чухал хүн биш байна гэхээс битгий ай , алдаж онохын алинд ч бүү зов гэсэн үг.

Зовлон бол хүнд байдаг л зүйл гэж үргэлж сана. Тэгвэл зовлонг хүлээн зөвшөөр гэдэг юу гэсэн үг вэ ? Бид биет учир зовлон байна гэсэн үг. Амьдрал бол тохиолдох нь гарцаагүй үзэгдлүүдийн урсгал. Түүнийг сөрвөл зөвхөн эмгэнэл авчирна. Зөнгөөр нь орхи.

Таны ажил бүтэж, зорилго биелэх үед хүмүүс таныг анзааралгүйгээр “бид үүнийг өөрсдөө хийж чадлаа” гэж хэлж байвал та жинхэнэ удирдагч.  Бусдыг удирдахад хүч хэрэгтэй , өөрийгөө удирдахад тэнхээ хэрэгтэй. Уурыг тань хэн хөдөлгөнө, өөрийг тань тэр удирдана.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: neguusel.com

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!