Уурыг та барахгүй бол Ухаанаа та барах болно Унтах нойроо барахгүй бол Ундрах эрчээ барах болно
Уугиулах тамхиа болихгүй бол Уушиг зүрх тань болих болно Уух сархдаа болихгүй бол Улаан элэг тань болих болно Ууж идэхээ тааруулахгүй бол
Урт наслах талаар болно Ураг биеэ гамнахгүй бол Удаан жаргах талаар болно Урсгах хараалаа болихгүй бол Уудлах хишиг дундрах болно Ухаан бодлоо цэгцлэхгүй бол Угтах амжилт холдох болно Ур авъяасаа өнгөлөхгүй бол Урам зориг тань бөхөх болно
Увидас шидээ ашиглахгүй бол Уг язгуур тань гомдох болно Улбаа мөрөө танихгүй бол Удмын тэнгэр тань гундах болно Уудам дэлхийг хайрлахгүй бол Ургах наран бүүдийх болноо!
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Б. Эрдэнэтуяа