Home » Хөөргөвч хөгөө бүү дэлгэ. Баярлавч байдгаа бүү тооч. Бэрхэд битгий цухалд. Хялбарт бүү ташуур.

Хөөргөвч хөгөө бүү дэлгэ. Баярлавч байдгаа бүү тооч. Бэрхэд битгий цухалд. Хялбарт бүү ташуур.

by Aurora

Буруу сэхсэн хүнийг тэнгэр буцааж байранд нь аваачдаг. Итгэл эвдсэн хүн эргээд жалгандаа очдог. Хэн байснаа мартсан хүн илүү чанга унадаг. Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин шүү. Хүний итгэл найдварыг олж авах ганц арга зам бол, хэлснээ л хийдэг байх. Хэн нэгэнд гаргасан чин сэтгэл чинь хэзээ нэгэн цагт чамд хэд дахин нугарч ирдэг.

Ээжийнхээ бийд л ханатлаа эрхлээд ав. Ээж байхгүй болохоор энэ хорвоо хатуу болчихдог юм шүү. Хөөргөвч хөгөө бүү дэлгэ.  Баярлавч байдгаа бүү тооч. Бэрхэд битгий цухалд. Хялбарт бүү ташуур. Сайн нэртэй муу хүн явснаас муу нэртэй зөв хүн явсан нь дээр ээ. Заавал бусдад таалагдах албагүй. Хүн итгэсэн хүндээ л бүх нууцаа ярьдаг болохоор хүний итгэлийг дааж, амаа хамхиж явах нь их том соёл.

Хүнд ярих юм, ярихгүй юм гэж бий. Тоглоом хийж болох зүйл, болохгүй зүйл ч гэж бий. Далжиганах үе бас дутах үе гэж бий. Дотносон ч хүндлэлийн зураас гэж бий. Доош нь хийсэн ч үнэт зүйлийг нь тойроод гарах ухаан гэж бий.
Зөөлөн байдаг нь хүндлэл+ухаан+тэвчээр гурвын нийлбэр юм шүү. Сул доройтой бүү андуур.

Үйлийн үр хэзээ ч хаяг андуурдаггүй юм. Үр хойчоо бодож, үнэн зөв амьдар. Хэрэв хэн нэгний хувьд та хамгийн муу хүн болчихсон бол тэр хүнд та сайн юм их хийжээ гэсэн үг. Өглөг заавал материаллаг байх албагүй.  Инээ, Мэндэл  Тусал энэ бүгд өглөг.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Tsetsegjargal Dorj

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!