Home Амьдралын хэв маяг Ухаан зарж зальжин буй хүн түр зууртаа жаргалтай ч алсдаа зовлонтой. Шударга хүн зовж буй харагдавч алсдаа жаргалтай.

Ухаан зарж зальжин буй хүн түр зууртаа жаргалтай ч алсдаа зовлонтой. Шударга хүн зовж буй харагдавч алсдаа жаргалтай.

by Aurora

Биед тамир тэнхээ хэрэгтэйн адил сэтгэлд мөн хүч хэрэгтэй. Тайван сууж чадна гэдэг таныг сэтгэлээ хэрхэн тогтоож чаддагийг илтгэнэ.
Элэг бүтэн явах нь жаргалын Дээд. Эвийг хичээж явах нь хүний Дээд. Эдийн шуналгүй явах нь сэтгэлийн Дээд.
Уншвал ухаан баяжина Уурлавал стресс баяжина Хөдөлмөрлөвөл амьдрал баяжина.

 

 

Эрүүл явна гэдэг хайртай хүмүүсийнхээ өмнө хүлээж буй маш том хариуцлага.  Талархах зүйлс олон бий.  Ухаан зарж зальжин буй хүн түр зууртаа жаргалтай ч алсдаа зовлонтой. Шударга хүн зовж буй харагдавч алсдаа жаргалтай. Хатуу амьдралд нухлуулсан хүн гаргуун амжилтад хүрдэг.

Гашуун давсыг амссан нь балнаас илүүд үздэг. Нулимсаа шавхагдтал уйлсан хүн жинхэнээсээ инээж чаддаг. Нөгчихөө шахаж үзсэн нь жинхэнэ амьдралыг мэддэг. Зарим хүмүүс инээж байгаа ч сэтгэлийн гүндээ бол бусдаас хайр бас дэмжлэг хүлээж байдаг.

Бие биен дээ зөөлөн хандаж бай. Бие биенээ мэдэрч хайрлаж байгаарай. Хүмүүст гомдоод хэрэггүй угаасаа чамайг гомдож буйг ч мэдэхгүй. Ааштай байх ер нь л зүгээр. Харин хуурамч, сэтгэлгүй, новшийн байж л болохгүй.  Харанхуйгаас ч гэрэл гэгээг олж мэдэр. Зовлон дундаас ч жаргалыг ол. Бэрхшээл дундаас боломжийг хай.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Tsetsegjargal Dorj

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!