Home » Үйлийн үр: Үйлийн үр нь угтаа шалтгаан ба үрийн шүтэн барилдлага Үхэл амьдралыг зохицуулах увидас шидтэй зүйл гэнэ

Үйлийн үр: Үйлийн үр нь угтаа шалтгаан ба үрийн шүтэн барилдлага Үхэл амьдралыг зохицуулах увидас шидтэй зүйл гэнэ

by Aurora

Үйл амьдрал маань доройтож доголдох тоолонд Үйлийн үрээ эдлэж байна даа гэж буурлууд сургах атал Үг үйлдэл маань засарч хувь тавилан тэгшрэхийн цагт Үйлийн үр бус буян заяа хэмээн өөрөөр тайлбарлана Үйлийн үр гэдэг муу үйлдэл муухай амьдралыг хэлэх шиг

 

Үр дүн сайн сайхан байхыг буян заяа гээд яриад байгаа мэт Үйлийн үр буян заяаны тухай иймэрхүү нэг ойлголт байдаг нь Үнэндээ бодит байдал сургаал номтой өдөр шөнө шиг ялгаатай гэнэ Үйл сайн муу байх нь хамаагүй үйл хөдлөлд тэд тооцогдоно

Үйлдэл нь дотроо бие хэл сэтгэлийн хэмээн гурав хуваагдана Үйл нэгэнт байсан л бол үр дагавар нь гарцаагүй боловсроно Үр хэдийн боловсорсон цагт үр шимийг нь заавал хүртэж байж сална Үйлийн үр гэдэг ийм л хатуу хууль дэгтэй

Үр төлөөсийг нь зайлшгүй амсах нэхэл дагалтай Үйлийн үр нь угтаа шалтгаан ба үрийн шүтэн барилдлага
Үхэл амьдралыг зохицуулах увидас шидтэй зүйл гэнэ Үйлийн үрийн үл үзэгдэгч харгалзагч хүч Үйлийн зургаан ертөнцөд нөлөөлдөг тул Үйлээ тэнд эдлэх амсах хувь ерөөл нь ч Үйлдсэн нүгэл буянаараа ялгамжтай гэнэ

 

Үйл муу бөгөөс нүгэлтэн гэгдэж гурван муу заяанд унана Үйл сайн аваас буянтан хэмээгдэн гурван сайн төрөл ч авна Үйлийн сайнаар тэнгэрийн оронд төрөх магадлал байдаг ч Үхэж төрөхийн зовлон тэнд ч байх тул эргэж унах боломж бас бий

Үйлийг эдлэж нимгэлэхдээ бас үйлдэж аривжуулах нь их тул Үйлийн үр дуусах нь бүү хэл дундарч багасах нь үгүй Үхэл зовлонгийн үйлтэй сансарын хүлээс хүрдний хорвоод Үйлдлээ хянахаас өөр өршөөл гарц үгүй гэж мэргэд зөвлөнө

Үйлийн үрийн өр авлагыг эдлэж байж л чөлөөлөгдөх Үйлийн ертөнцийн үндсэн хууль ийм хэдий боловч Үүнээс гарах давах арга зам бас байдаг тухай Үйл зовлонгоосоо ангижирч гэгээрсэн бурхад номолсон нь бий Биеээр заавал амсах тавилантай үйлийн үр байвч түүнийг Буян барилдлагаар дээдийн номтой учирсаны ач хийгээд Багшийн адислал, авшигийн үр ба хайрын хүчээр Бясалган ариусгаж угаан устгах боломжтой гэнэ

 

Эх сурвалж: Ө.Батболд Үйлийн үр / Гэгээрэхүй шүлгийн цомгоос /

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!