Home » Чингис хаан: Бие баатар бол нэгэн үеийн баатар, Билиг баатар бол түмэн үеийн баатар

Чингис хаан: Бие баатар бол нэгэн үеийн баатар, Билиг баатар бол түмэн үеийн баатар

by Aurora

Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Чингис хааны айлдсан сургаалаас хүргэж байна.

Биеэ засахуйн эрдэм билиг сургаальд буй Чингис хаан айлдаруун: 1. Алд биеэ засахуйн эрдэмд Аги балчараас хичээгтүн Алд биеэ засахуйн билиг Ахас ихсээ хүндлэхээс эхэлмүй 2.Эцгээ хүндэлж Эхээ ачилж Эрхийг цээрлэн Эрдэмд хичээж Биеэ засагтун

 

 

3.Аргал түүж хурга хариулах Алд биеэ засахуйн нэгэн билиг Агт манаж, ан авд мордох Аж төрөн хатуужихуйн эрдэм 4.Бага балчир наснаас Биеэ засан хүмүнжигтүн Хүмүнжиж эс чадваас Хүмүн болж үл чадмуй 5.Хойчис мину нойронд сэргэг Нөхөрт үнэнч Үг мэргэн Үйлс шударгуу Хүмүн болтугай 6.Биеэ мэдвэл Хүмүн болмуй Би – гээ танивал Ухаан суумуй

7.Өөрийн зөвийг нутулсу гэвэл Өрөөлийн зөвтэй жишин шинжигтүн 8.Өөрийн гэмийг мэдсү гэвэл Өрөөлийн үгийг хүлцэн сонсогтун 11.Өлсөхөөс өрсөж хүнсээ базаа Өгүүлэхээс өрсөж үгээ сонж 13.Өөрийн алдас гэмийг Бусдаас асуун мэдтүгэй Төр засах ёсонг Сэцдээс асуун суртугай 23.Хөвүүн хэдүй Шил сайтай ч Эрхэм ёсон үгүй бол Хүмүн эс болмуй

 

27.Ухаан уйтан хэмээн Биеэ бүү чамла Ухаант мэргэдээс сурвал Билиг ухаан саруулмуй 28.Эрдэх бярдах Баатар бусыг мэдэгтүн Эрхлэх цэнгэх Жаргал бусыг санагтун 44.Өдөр үйлдсэн явдлаа Үдэш сайтар шүүгтүн Өөдгүй ичүүрт явдлаа Ятган гэмшиж гээгтүн

Эх сурвалж: Их эзэн Чингис хааны сургааль /Биеэ засахуйн эрдэм/

 

 

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!