Home » Биеэ зассу гэвээс Сэтгэлээ засагтун Сэтгэлээ зассу гэвээс Сэв үгүй ариун болго Сэтгэл хэмээгч Биеийн эзэн буй за Сэтгэл мунхарвал Бие даруй доройтмуй

Биеэ зассу гэвээс Сэтгэлээ засагтун Сэтгэлээ зассу гэвээс Сэв үгүй ариун болго Сэтгэл хэмээгч Биеийн эзэн буй за Сэтгэл мунхарвал Бие даруй доройтмуй

by Aurora

Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Чингис хааны айлдсан сургаалаас хүргэж байна.

Биеэ засахуйн эрдэм билиг сургаальд буй Чингис хаан айлдаруун: 1.Эрдэх бярдах Баатар бусыг мэдэгтүн Эрхлэх цэнгэх Жаргал бусыг санагтун 2. Өдөр үйлдсэн явдлаа Үдэш сайтар шүүгтүн Өөдгүй ичүүрт явдлаа Ятган гэмшиж гээгтүн

3 .Сэтгэлийн уг хар бол Сүү мэт үг худал буй за Санааны уг буруу бол Санасан үйлс үл бүтмүй 4. Уран хөвшин донгодохыг Хөхөө шувуу ч чадмуй Уран худал өгүүлэхийг Хэлэмгий зальхай ч дөнгөмүй 5. Сэтгэлийн хар хорыг Гэмшлээр цайруулмуй Салж сарнисны уршгийг Элгэн болж арилгамуй

6. Зорисон ахул Бүү цөхөр Зориглосон ахул Бүү шантар 7. Эрдэнэт хүмүний Биеийг олсон тул Эрхэм ёсонг мэдэж Биеэ засахыг хичээ 8. Сайн авьяасаа Эрт дэлгэрүүлбэл Сайн хүмүүний Зэрэгт хүрмүй 9. Бус хүмүний Сурсан эрдмийг Буй биеэрээ Хичээн сурвал Бус хүмүнээс Үл дутмуй

10. Эцэг эхийн Сургасныг огоорогч Талд хийсэх Хамхуул адил аж 11.Өндөр уулын хөтөл зори Өргөн далайн олом зори Хол хэмээн бүү цөх Явах ахул хүрмүй 12. Бэрхийг сурвал Баатар болмуй Эрдэм сурвал Сэцэн болмуй 13. Биеэ зассу гэвээс Сэтгэлээ засагтун Сэтгэлээ зассу гэвээс Сэв үгүй ариун болго

14. Сэтгэл хэмээгч Биеийн эзэн буй за Сэтгэл мунхарвал Бие даруй доройтмуй 15. Биеэ засахуйн ёсонг Билиг сургаалаас сурмуй Биеэ засахуйн эрдмийг Сурах дадахаар олмуй 16. Хүмүн болсу гэхүл Бусдын сайнаас сур Хүмүнжин өссү гэхүл Эрхэм ёсонг сурч дад

Эх сурвалж: Эх сурвалж: Их эзэн Чингис хааны сургааль /Биеэ засахуйн эрдэм/

 

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!