Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Чингис хааны айлдсан сургаалаас хүргэж байна.
Биеэ засахуйн эрдэм билиг сургаальд буй Чингис хаан айлдаруун: 1. Олны дотор үгээ бэхэл Гагцаар буйд сэтгэлээ шинжил Омогт мунхагтай үг бүү сөр Суу билигтийн үгийг бүү сонж 2. Судал олж ухвал Ундлах ус олдмуй Сургаал гол болговол Ухаан гүн болмуй
3 .Хүмүн болох багаасаа Хүлэг болох балчираасаа Баатар болох өсөхөөсөө Бүхүй олонд танигдмуй 20.Хүмүний зэрэгт хүрсү гэхүл Хөвүүн наснаас хичээгтүн Алд биеэ зассу гэхүл Авьяас билгээ хурц болгогтун 4.Айхуй дор Ухаанаа бүү алд Атаач дор Үгээ бүү алд 5.Зусар үг өгүүлэн Сул нурших гутамшиг Зуун сум тавиад Хоосон хоцрох шившиг
6.Өөрийн гэмийг Бусдад бүү тох Өрөөлийн гавьяаг Өлбөлзөн бүү луйвард 7.Өөрийн биеийг Ихэд бүү бод Өрөөл бусдыг Дорд бүү бас 8.Өөдлөхөд санах сэрэх эрхэм Өсөхөд сурах дадах эрхэм Сэцэн билигтэн үүнийг Сэрж ухан билиг болгомуй Саруул ухаант үүнийг Санаж ухан эрдэм болгомуй
9.Адамхай уур хилэнгээ Амгайвчлан даран чадваас Архиран ноцох арсланг Аргаар дарах адил буюу 10 .Нойр хэмээхүй хүмүн бүрийн Алжаал үргэх тэжээл буй за Нойронд дийлдэн сэрэмж алдвал Атаатанд гэнэдэн осолдох буй за
11 .Унтах хэвтэх хэтийдэх ахул Дутуу үхсэнээс ялгаа юун Уухайлж хатгахаас хожидвол Дутаан урваснаас ялгаа юун 12 .Нойр хэмээхүй Залхуугийн өвчин аж Уруудах хэмээхүй Мунхагын заяа аж 30 .Өөдлөхөд санах сэрэх аж Уруудахад унтах хэвтэх аж Нойр хэмээхүйг сэрж барамуй Уруудах хэмээхүйг сэхэж давмуй
Эх сурвалж: Их эзэн Чингис хааны сургааль /Биеэ засахуйн эрдэм/