Серотонин ба бясалгал: Серотонин нь байгалиас хүнд бэлэглэсэн аз жаргалын даавар юм. Бясалгалын үед энэ дааврын хэмжээ эрс нэмэгддэг. Серотонин даавар нь тархины 86 тэрбум эсэд асар хүчтэй нөлөө үзүүлдэг болно. Энэ дааврыг эрдэмтэд “сайхан зангийн даавар” гэж нэрлэдэг.
Серотонин даавар нь тархины нэг хэсгээс нөгөө руу мэдрэлийн импульс дамжуулахад гол үүрэг гүйцэтгэдэг юм. Тус даавар бидний ааш занд хүчтэй нөлөөлж, аз жаргал болон сэтгэл ханамж мэдрэхэд тусалдаг. Сэтгэл гутрал болон сэтгэл гутралтай төстэй хямралуудын үед тархин дахь энэ дааврын хэмжээ буурдаг юм.
Тиймээс серотонины хэмжээг нэмэгдүүлэх нь маш чухал эмчилгээ байдаг. Принстоны Их Сургуулийн мэдрэлийн физиологич Барри Жейкобсийн үзэж байгаагаар, стрессийн үед мэдрэлийн эсүүд шинээр үүсэхээ больж хүн сэтгэл гутралд ордог байна. Монреалийн Их Сургуульд хийгдсэн судалгаагаар тогтмол бясалгал хийдэг хүний тархин дахь серотонины хэмжээ нэмэгддэг байна.
Бясалгах үед серотонин дааврыг ялгаруулахад шаардлагатай химийн бодис тархины эсэд илүү нийлүүлэгддэг байна. Ингэснээр хүн илүү жаргалтай бас эрүүл амьдарч чаддаг юм. Бясалгал нь тархины үйл ажиллагаа эсийн түвшинд хэвийн явагдахад шууд нөлөөлдөг. Бясалгал хийснээр тархинд шинэ эс үүсэхэд таатай химийн орчин үүсдэг болно.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Анигргүй төвийн бясалгалын багш Н. Ачиймаа