Home » Хүн бүр өдөр тутам ухамсартай, ухамсаргүй бясалгал хийж байдаг. Гол нь юун дээр төвлөрч байгаагаас бүх юм шалтгаалдаг.

Хүн бүр өдөр тутам ухамсартай, ухамсаргүй бясалгал хийж байдаг. Гол нь юун дээр төвлөрч байгаагаас бүх юм шалтгаалдаг.

by Aurora

Бясалгал бол угаасаа л оюун ухаант хүмүүс бидний уг чанарт байдаг зүйл.

Энэ нь заавал ямар нэгэн шашинд хамааралтай байх албагүй. Гэхдээ ихэнх бясалгалын аргууд ямар нэгэн шашин болон бусад үзэл санааны урсгал төрлүүдийг илэрхийлэх арга, тийм суурьтай байдаг нь зарим хүмүүст таатай бус байдаг байх.

 

Ямартай ч заавал аль нэг шашинд оролгүйгээр бясалгал хийх боломж байдаг. Учир нь бидэнд оюун ухаан байгаа цагт бясалгал нь бидний уг чанар юм. Ач холбогдол нь мэдээж их. Тайвшруулна. Энэ нь бие болон оюун санаа эрүүл орших үндсэн нөхцөл болдог.

Анхаарлаа төвлөрүүлж сурдаг. Ингэснээрээ аливааг сурах, хийж бүтээхэд үр дүн нь хамгийн өндөр байх гол нөхцөл болдог. Аз жаргалтай мэдрэмж төрүүлж чаддаг. Мэдээж тайвширч, бодисын солилцоо хэвийн болсон бие махбодын дааврын ялгарал сайжрах нь бидэнд сайхан мэдрэмж өгөх үндэс болдог.

Нэгэнт элдэв шуугиан, сэтгэл зовнил, бухимдлаас ангижирсан бидний ил далд ухамсар бясалгалын үеэр дотоод потенциал дээрээ төвлөрөх учир далд нуугдмал байсан олон янзын авъяас, чадварууд аажим илэрч, тодрон гардаг. Энэ нь юу ч байж болно.

 

 

Шүлэг бичих, зурах, хэл ярианы гойд чадвартай болох ч магадлалтай. Мөн телепати, телекинези гэх мэт бидний ердийн түвшнээс хэтийдсэн чадварууд ч илрэх боломжтой. Өндөр түвшний бясалгагчид бусад оршихуйн (өөр төрлийн амьтад оршнолууд) үүсгэж буй хэлбэлзлийг мэдрэх чадвартай болсон байх нь бий.

Ингэснээр бид энэ ертөнцөд цор ганцаараа биш юм гэдгийг улам тод, ухамсартайгаар ухаардаг. Тэгээд нэгэнт тайван амгалан, аливаад төвлөрч чаддаг болоод ирэхээр ёстой л нөгөө бодсон бодол бүхэн нь биелэх магадлал тун өндөр болж ирдэг гэнэ.

Дотоод амар амгаланг олоод мэдрээд эхэлсэн хүн гадна орчны элдэв зовлон хямралд тэр бүрий автаад зовоод автаад байх нь бага болдог. Тийм хүн угаасаа л ёс суртахуун, бусдыг хайрлах сэтгэл нь цаанаасаа ундардаг. Учир нь хорвоо дэлхийг өөр өнцгөөс харж эхэлсэн байдаг.

 

 

Эцэст нь хэлэхэд жинхэнэ хүн гэгдэх мөн чанар маань улам хөгжиж хүчирхэгжих учир энэ нь эрхэм хүмүүний замнах гэгээн зам ажгуу. Нэмээд хэлэхэд заавал сүртэй бясалгал гэж нэрлэхгүй ч хүн бүр өдөр тутам бясалгал хийж байдаг (ухамсартай ухамсаргүй). Өөрөөр хэлбэл танд энэ сэдэв хол санагдаж болох авч та үүнийг өдөр бүр, мөч тутам үйлдэж байдаг юм шүү. Гол нь юун дээр төвлөрч байгаагаас бүх юм шалтгаалдаг.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!