Home » Сонсож чаддаг байвал зохих дөрвөн зүйлийн тухай

Сонсож чаддаг байвал зохих дөрвөн зүйлийн тухай

by Aurora

Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ хүнд байвал зохих 4 зүйлийн тухай хүргэж байна.

1. Эмх цэгцтэй байлгавал зохих дөрвөн зүйл: Дуу хөгжим, Нийгэм, Орон гэр, Өөрийн бодлууд 2. Хадгалж явбал зохих дөрвөн зүйл: Өөрийн нэр төр, Өрөөл бусдын нууц,  Үнэнч сэтгэл,  Бусдын тухай сайхан дурсамж

 

 

3. Уучилж байвал зохих дөрвөн зүйл: Аав ээжийн гаргасан алдаа, Найз нөхдийн сул тал,  Дайсны гаргасан үйлдэл, Өөрийн төөрөлдөж явсан үе 4. Ялгаж салгаж байвал зохих дөрвөн зүйл: Шохоорхлыг хайр сэтгэлээс, Зусардлыг үнэнч сэтгэлээс, Айдсыг болгоомжоос, Худлыг фантаазаас

5. Хийж чаддаг байвал зохих дөрвөн зүйл: Сэтгэлээсээ талархах, Цаг барих, Бусдын яриаг таслахгүй сонсох, Дайсан болохгүйгээр салах 6. Тоохгүй өнгөрөөж байвал зохих дөрвөн зүйл:  Бусдын сул тал,  Бусдын тухай хов жив,  Өөрийн тухай хий хоосон яриа,  Өөрийн гаргасан амжилт (биеэ хэт тоохгүйн тулд)

7. Тэсвэл зохих дөрвөн зүйл:  Бусдын үл ойлголцол,  Дотно хүмүүсийн биеэ авч яваа байдал,  Дайснуудын явуулга,  Биеийн болон сэтгэлийн шаналал 8. Сонсож чаддаг байвал зохих дөрвөн зүйл бол: Аниргүйн аялгуу, Өөрийн хүн чанар, Сэтгэлийн дуудлага, Бурхны сургаал.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж:  Өлзийбатын Уянга /орчуулсан/

 

 

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!