Home » Мял богдын намтрыг уншихад нэг насны нүгэл ариусдаг /4-6 бүлэг/

Мял богдын намтрыг уншихад нэг насны нүгэл ариусдаг /4-6 бүлэг/

by Aurora

Уйлъя гэвэл Уушандарыг Ухааръя гэвэл Мял богдыг Инээе гэвэл Ил дандыг унш хэмээх ухаант өвөг дээдсийн маань сургаал бий.

Богд Мялрайва нь 1052 онд Түвдэд баян айлын Тойвгоо нэрт ууган хөвүүн болж мэндэлсэн ч эцгээ 7 настайдаа алдаж, ээж, дүү 2-ын хамт авга ах дээрээ гуйлгачны амьдралаар өсчээ.

 

Эцгийн үлдээсэн өв хөрөнгийг өвлөх нас нь болоход шуналын хүүдий болсон авга нар нь “Чаддаг юм бол хараал хийж ав” гэснээр Түвдийн алдарт хараалчийн шавиар орж, хараал сурсан байдаг. Хүмүүсийн басамжлахыг үл тоон Богд Мялрайвагийн ууланд бясалгаж, ариуслыг олж гэгээрнэ.

Богд Мялрайва нь 1052-1132 оны хооронд амьдрахдаа хүн төрөлхтний түүхэнд Будда Шагжамун шиг суу алдрын эзэн, төгс гэгээрсэн бодит хүн болж чадсан юм. “Мял богдын намтрыг сонсвол нэг насны нүглийг гэтэлдэг” гэнэм.  Та бүхнийг Мял богдын намтрыг сонсохыг урьж байна.

 

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!