Хэрэв эмэгтэй хүн зовлон амсаад эхлэвэл түүний үүрэг ямар нэг хамгаалалтын залбирал, мантра гэх мэтийг унших явдал байдаг. Тэрээр энэ үйлийг ямар нэг асуудал проблемыг мэдэрсэн тэр мөчлөгт өдөр бүр хийж байх ёстой. Эмэгтэй хүний ухаан эрчүүдийнхээс зургаа дахин хүчтэй байдаг.
Ийм ч учраас эмэгтэй хүн өмнө нь тулгарах гэж буй асуудал бэрхшээлүүдийг илүү хурдан таамаглан мэдэрч чаддаг. Тийм дээ ч түүнийг үүрэг болвоос иймэрхүү асуудал бэрхшээлүүдийг урьдаас мэдрэхэд оршино. Эмэгтэй хүн өлсөх, хэт эрт босох, хүйтэн усанд орох ёсгүй.
Эмэгтэйчүүд ерөнхийдөө эдгээрийг хийдэг. Яагаад гэхээр энэ нь тэдэнд амархан учраас тэр. Гэсэн ч эрчүүдийн хийдэг тийм мэт тэвчил хатуужил нь эмэгтэй хүний зүрхийг хордуулдаг. Эмэгтэй хүний тэвчил бол хайраа шингээж угааж цэвэрлэх. Зүгээр нэг угаах арчих биш, сэтгэлээсээ, хайр дүүрнээр, зүгээр нэг хоол хийх биш, хайраа шингээж, хариу нэхэл саналгүй, сувдаг хомхой сэтгэл гаргалгүйгээр хийх хэрэгтэй.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Аюурведийн эмч сэтгэл зүйч Олег Торсуновын лекцээс